Эрдэнэс Таван толгой ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг дахин нэг сар хорихоор боллоо
НийгэмЭрдэнэс Таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нүүрсний хэрэгт буруутгагдан цагдан хоригдож буй. Тэгвэл түүнийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ.
Нүүрсний хэрэгт холбогдуулан прокуророос Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Эрдэнэс силвер ресурс" компанийн захирал асан Т.Мөнхбаярыг сэжигтнээр баривчилах, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд найман хүнийг, баривчилж цагдан хорих тухай хүсэлт гаргасан.
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулсан ажиллагаагаар , "Эрдэнэс Таван толгой" компанийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамxанд, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, тус компанийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг саатуулсан.
Эдгээр хүмүүсийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг.