Газар хөдлөлтийг энгийнээр..

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-02-07 13:16:54

Газар хөдлөлтийг энгийнээр.. 


Дэлхийн бөмбөрцөг бол царцдас буюу газрын гадаргын хатуу хэсгээс бусад хэсэг нь халуун хайлмал (мант, цөм) бөмбөлөг. Гадаргуугаас цөм хүртлээ 6000 км-ийн радиустай байдгийн ердөө 1 хувь буюу 60-70 км нь л хатуу давхарга. Бараг л өндөгний хальс гэсэн үг. Гэхдээ тэрхүү гадуурх "хальс" нь яг өндөгний хальс шиг бүтэн биш, хайлмал мант дээр хөвж байдаг, хоорондоо хиллэсэн аварга том хавтангуудаас тогтдог. Дээгүүрээ л газрын гадаргын шороо, чулуу чигжээд бүтэн юм шиг харагддаг болохоос, дэлхийн бөмбөрцгийг тойрсон долоон том хавтан, өчнөөн жижиг хавтан байдаг нь хагарсан өндөгний хальсыг буцаагаад нийлүүлээд тавьчихсан юм шиг л зүйл байдаг ажээ. 


Тэдгээр хавтангуудын хөдөлгөөнөөс хоорондын  зай нь холдох, ойртох, хоорондоо шүргэлцэх зэрэг харилцан үйлчлэлийн нөлөөгөөр газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн аюултай үзэгдлүүд явагддаг. Тийм учраас тектоник хавтангууд хиллэж буй завсрын хэсэг газар хөдлөлийн хамгийн идэвхтэй бүсүүд байдаг. Томоохон хавтангийн хил Японы арлуудын урдуур, Америкийн баруун эргээр байдгаас Япон улс, Калифорнийн Бэй ареа газар хөндөлтийн онцгой бүс байдгийг бид мэднэ.


Туркийн өмнөд хэсэг Африкийн хавтан, Арабын хавтан, Анатолийн хавтан гурвын зааг дээр байдаг газар хөдлөлийн аюултай бүс юм байна. Өчигдрийн Турк, Сирийн онц гамшигт газар хөдлөлт нь эдгээр хавтангуудын харилцан үйлчлэлээс болсон. Ийм бүсэд барилга байшин барихдаа газар хөдлөлтийн онцгой стандарт баримталдаг журамтай. Тэглээ гээд байгалийн хүчийг хүн төрөлхтөн дийлэхгүй ээ. 

Турк, Сиричүүдийг бурхан ивээх болтугай!


Евразийн асар том хавтангийн зүүн хэсэгт салангид Амурын хавтан гэж байдаг ба түүний баруун хил Байгаль нуурын баруун эргээр урагшлаад Монголын нутгаар дайрдаг ажээ.




Холбоотой мэдээ