ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 цагт Турк улс руу хөлгийн жолоо заллаа.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-02-07 14:10:53

ТУРК УЛСАД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ БАГ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 цагт Турк улс руу хөлгийн жолоо заллаа.

 Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох аврагч, эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнийг илгээхээр бэлтгэлээ хангаж илгээв.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Жанжин штабын алба хаагчид эрэн хайх, аврах болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм. БНТУ-аас дэлхийн орнуудыг эрүүл мэндийн тусламж, эрэн хайх аврах ажиллагаа, хүнс болон хувцас хэрэглэлээр хангах хүмүүнлэгийн урилгыг гаргасан. Энэ дагуу Засгийн газраас 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээж Турк улсад очих хүртлээ нэлээдгүй улсыг дайран өнгөрдөг учраас тэдгээр орнуудаас зөвшөөрөл авах ёстой. Үүнийг Гадаад харилцааны яамнаас шуурхай шийдвэрлэж ажиллав.

Манай аврахынхан , цэргийн эмч нар мундаг болжээ. 

Бүгд 5-10 түүнээс дээш жилийн туршлагатай, гадны улс орнуудад аврах ажиллагаанд оролцож байсан,  англи хэлний дундаас дээш мэдлэгтэй, зарим нь турк хэлтэй гэнэ. 

Хоёр бүсгүй явж байна. Нэг нь "Ар талдаа санаа зовох зүйлгүй, сэтгэл санааны бэлтгэлтэй, миний сонгосон мэргэжил" гэж ярив. Бахархлаа. 

Тоног төхөөрөмж бусдаас царай алдахааргүй болжээ.

Өөрсдөө байрлах майхан, хоолоо бүгдийг нь авч яваа юм байна.  

2 хөөрхөн "юм" байсан нь эрэлч ноход. Америк 3 нохойтой очсон, манайх 2-той очих нь дөрвөн настай Марта, гурван настай Балу нарын үнэрч ноход нар эрэн хайх ажиллагаанд оролцоно.







Холбоотой мэдээ