Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан тогтоолын төслийг батлан, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарлав.

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-02-09 13:15:14

Авилгачдыг шүүрдэж, шүүж, шилжүүлж авчирч цээрлүүлнэ 

Монгол Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан тогтоолын төслийг батлан, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарлав.


Авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт мөн үүрэг болгосон нь шинэ зүйл байлаа. Яахав хөөрхий, өмнө нь манай улс авлигатай тэмцэх хүчин чармайлт бишгүй гаргаж байсан ч тийм дорвитой ажил хэрэг болж чадаагүй. “Тэмцэнэ”, “Таслан зогсооно” гэсэн уриа лоозонтой дарга нар бишгүй байсан ч үнэхээр хүч нь хүрээгүй юу, эсвэл хүсэл нь төрөөгүй юу гэдэг эргэлзээтэй асуудал.


Харин энэ удаагийн төлөвлөгөө нь нэлээд ул суурьтай, судалгаатай байж мэдэхээр байгаа болохоор олон хүн итгэл тавин хүлээж байна. 

Мэдээж, сүүлийн жилүүдэд манай улсад олон улсын байгууллагуудаас өгдөг гол зөвлөгөө, анхааруулга нь авлигын гэмт хэрэг. 

Дээр, дооргүй ярьдаг ч авлигын индексээр жил ирэх бүрд ухарсаар байгаа. 

Тиймээс 5Ш төлөвлөгөө хэрэгжүүлнэ.

*ШҮГЭЛ АЖИЛЛАГАА

*ШҮҮР АЖИЛЛАГАА

*ШУВУУ АЖИЛЛАГАА

*ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГА

*ШИЛЭН АЖИЛЛАГАА


1.ШҮГЭЛ АЖИЛЛАГАА: Нийтийн эрх ашгийн төлөө авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлж буй шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлуулна.

Холбоотой мэдээ