Таны насыг хоёр дахин уртасгах энгийн боловч хачирхалтай 10 арга

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-02-16 01:00:08

Хэрвээ та өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг боловч амьдралаас авч болох жаргалаас татгалзах сонирхолгүй бол эрдэмтэд танд туслах гарц олсон байна. 

Эрүүл энх байж, урт наслахад тус болох олон янзын хачин жигтэй гэмээр, бас тааламжтай аргууд байдаг юм байна. 

Ингээд хамгийн сонирхолтой 10 аргыг танилцуулъя. 

1. Өдөрт нэг хундага дарс уух:

Архи согтууруулах ундаа хүний эрүүл мэндэд сайн зүйл биш боловч Харвардын экспертүүдийн судласнаар өдөрт нэг хундага дарс (улаан дарс бүр сайн) уух нь зүрхний шигдээс, чихрийн шижин, даралт ихсэх зэргээс сэргийлдэг байна. 

Судалгаагаар 22-32 гр алкоголь нь хүний эрүүл мэндэд бүхэлд нь сайн гэдэг ба өдөрт ганц нэг татчихдаг нөхдүүдэд зүрхний элдэв өвчин тусах, ой тогтоолт муудах, өндөр хэмжээний холестиринтой болох нь 30% бага байдаг байна. 

Бас дунджаар 5 насаар илүү насалдаг гэнэ.

Гэхдээ энэ хэмжээг л (22-32 гр) барьж байж ийм үр дүнд хүрнэ гэдгийг Харвардынхан анхааруулж байна. Хэмжээ нь таарсан юм сайхан гэж.  


 2. Унтах цаг:

22:00-06:00 Чухам энэ хооронд л унтах нь хамгийн үр дүнтэй гэж хятадын эмч нар үздэг ба энэ талаар бүхэл бүтэн систем боловсруулан ямар цагт ямар эрхтэн амарч байдаг болон яагаад 22:00-06:00 хооронд унтах нь урт наслахад нөлөөтэй талаар тайлбарласан байна. 

Ингээд 21:00-23:00 хооронд хүний дархлааны систем вирустэй тэмцэж, биеэс хорыг гадагшлуулдаг бол 23:00-01:00 хүртэл элэг амарч сэргэдэг байна. 

03:00-05:00 хүртэл уушги цэвэрших бөгөөд ийм учраас бид энэ цагт хааяа ханиаж, цэр гаргадаг билээ. 

Харин ходоод, нарийн гэдэс 05:00-07:00 цагийн хооронд амарч цэвэршинэ. 

  3. Олон түмний санаа бодлыг үл тоох :

Америкийн эрдэмтдийн нотолж байгаагаар бол орчин тойрныхны үзэл бодол, үг хэлийг үл тоон өөрийнхөөрөө байж чадвал илүү урт насална гэнэ. 

Олон дунд байхдаа бид эргэн тойрныхон аливаа үйлдлийг маань яаж хүлээж авах бол гэсэн айдсаас болж даруулгатай, айдастай болж ихээхэн хэмжээгээр биеэ барьдаг. 

Энэ нь хүний аз жаргалыг багасгаж байгаа хэрэг юм. 

Аз жаргалгүй хүн урт насалдаггүй гэдгийг бид мэднэ.  

 4. Наранд биеэ шарж бай!

Яагаад? Учир нь нар гэдэг бол D витамины эх үүсвэр билээ. 

Энэ амин дэм нь чихрийн шижин бий болох эрсдэлээс хамгаалж, сэтгэл гутралаас сэргийлэх ба олон өвчний эх үндэс нь энэхүү сэтгэл гутрал болдог байна. 

2016 онд хийсэн биохимичдийн томоохон судалгаагаар өдөрт 1 цаг наранд биеэ шарж байсан эмэгтэйчүүд наранд шардаггүй хүнтэй харьцуулахад ямарваа нэг хорт хавдар тусах нь 67% бага байсан байна.  

 5. Шүдээ аль болох цөөн угаа:

Хэрвээ та хэт их усанд ордог бол үүнийгээ болих хэрэгтэй.

Лондоны Granley эмнэлгийн эмч нарын хэлж байгаагаар бол халуун ус болон таны биед үл таарах саван нь тос бүхий хүний арьсны хамгаалах давхаргыг үгүй болгож хуурайшуулах учир ингэж зөвлөсөн байна.

Мөн адил зүйлийг шүдний эмч нар анхааруулж байгаа ба шүдээ их угаах нь 

шүдний пааланг үгүй болгоно. 

Ялангуяа хоол идсэний дараа шууд цэвэрлэх нь бүр ч буруу бөгөөд хүнсний бүтээгдэхүүнүүд нь шүдний пааланг зөөлрүүлсэн байдаг байна.  

 6. Улаан лооль идэж бай Бостон дахь Тафтсын Их Сургуулийн эрдэмтэд нэгэн судалгаа явуулсан ба энэ нь 11 жил үргэлжилжээ.

Тэд 5000 хүний хоол болон эрүүл мэндийг харьцуулж үзээд хүнсэндээ улаан лооль ахиу хэрэглэвэл зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал 26%-иар буурна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Бүх зүйл улаан лоольд байдаг, улаан өнгөтэй болгодог ликопин хэмээх антиоксидантаас шалтгаалдаг гэж мэргэжилтнүүд үзжээ.

Тиймээс та өглөөний хоолондоо улаан лооль хэрэглээрэй. 

  7. Сэрүүлэг бүү хэрэглэ :

Ялангуяа чанга дуугарах сэрүүлэг нь бүр ч муу. 

Мөн буцлахад дуугардаг данх, элдэв таймер, дохиолол, дуу гаргагч зэрэг чимээгүй байдал гэнэт эвдэх зүйлээс татгалз. 

Япончуудын судалгаагаар чанга дуу чимээ нь зүрхний өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлэх ба ялангуяа өндөр даралттай хүнд бүр хүндээр нөлөөлнө. 

Мөн иймэрхүү дуу чимээ нь хүний мэдрэлийн системд ч муу нөлөөтэй билээ.  


 8. Талхны зах идэж бай:

Талхны зах идэхийг Германы Мюнстерскийн Их Сургуулийн биохимичид зөвлөж байна. 

Талх барих явцад антиоксидант үүсэх ба энэ нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэхээс сэргийлж, бие организмыг цэвэрлэдэг байна. 

Судалгаа удирдсан профессор ТОмас Хоффман хэлэхдээ:

“Талхны шинж чанарыг судлаад талхны зах нь дотор талаасаа 8 дахин их антиоксидант агуулдаг болохыг бид анзаарсан юм. 

Тиймээс талхны зах нь биеийн эрүүл мэндэд илүү тустай юм.


  9. Тамхинд бүү хүр:

Тамхины утаагаар амьсгалах нь хортой гэдгийг бүгд мэднэ.

Өвчлөл хянах, урьдчилан сэргийлэх төвийн анхааруулж байгаагаар асаасан тамхины хажууд байх төдийгүй ер нь тамхинд хүрэх ч аюултай гэжээ. 

Яагаад? Учир нь тамхи нь радио-идэвхит элементийг ихээр шингээж авдаг ба эдгээр нь радий, полоний-210, тугалга-210 зэрэг байх ба эдгээр элементүүдийг хөдөө аж ахуйн бордоонд их хэрэглэдэг байна.

Ургац хураагаад, навч хатаасны дараа эдгээр элементүүд дотор нь бага хэмжээгээр ч гэсэн үлдэх ба хүн тамхинд зүгээр хүрэхэд л хүний биед дамжин орно.  


 10. Бүжиглэ:

Францын эрдэмтдийн үзэж байгаагаар урт наслах хамгийн сайн арга нь бүжиг гэнэ.

Тэр тусмаа хамгийн их үр дүнтэй бүжиг нь сальса гэжээ. Энэ бүжиг нь яс бэхжүүлж, уушги, цусан хангамжийг сайжруулан астматай тэмцэхэд тус болдог байна. 

Бусад хөдөлгөөнтэй бүжиг ч гэсэн болох ба хамгийн гол нь хөдөлж, хөдлөх үедээ сэтгэл санаа өндөр байх нь л чухал юм байна





Холбоотой мэдээ