АТГ нүүрсний хэрэгт 40 албан тушаалтныг яллагдагчаар татжээ.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-02-16 08:33:24

АТГ нүүрсний хэрэгт 40 албан тушаалтныг яллагдагчаар татжээ. Тэр дунд УИХ-ын гишүүн дөрөв, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга нэг, Засаг дарга хоёр, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, гаалийн улсын байцаагч 12 , ХХЕГ-ын  харьяа байгууллагын дөрөв, Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дөрөв, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн зургаа, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гурав, хуулийн этгээдийн албан тушаалтан 14, иргэн 21 байна. Хохирол 13 тэрбум давж. Энэ янзаараа нүүрсний хэрэг бодсоноос харин шуурхай явах нь шүү. Нийтээрээ нэхэж шаардаад явахад хуулийнхан эхлүүлсэн ажлаа нэр төртэй дуусгах байх аа. Энэ хэрэг шударгаар шийдэгддэг л юм бол энэ Засгийн газрын түүхэнд үлдэх гавьяа болж бичигдэнэ дээ.

Холбоотой мэдээ