ДОТООД ШҮҮРЛИЙН ДОЛООН БУЛЧИРХАЙ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-02-24 20:36:29

ДОТООД ШҮҮРЛИЙН ДОЛООН БУЛЧИРХАЙ


1-р булчирхай - Бэлгийн булчирхай (Өндгөвч, Төмсөг)


Өндгөвч: Эмэгтэй хүний умайд сар бүр 1 ширхэг өндгөн эс ялгарч, түүнээс эстроген гэдэг даавар ялгардаг. Энэ нь маш чухал даавар ба эмэгтэй хүний биед өөх тосыг шатаах гол үүргийг гүйцэтгэнэ. 45 наснаас хойш эстроген даавар нь багассаар цэвэршилт явагдаж эхэлдэг. Эстроген даавар ялгарахаа больсноор огцом таргалах, бодисын солилцоо алдагдах, судас хатуурах, ясны сийрэгжилт зэрэг илэрдэг. Иймд өндгөвчний эстроген даавар нь эмэгтэй хүнд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Төмсөг: Эр бэлгийн эс ялгаруулна. Тестостерон дааврыг ялгаруулдаг ба бэлгийн бойжилт, зохицуулалт, хэвийн өсөлт хөгжилтөнд нөлөөлнө.


2-р булчирхай - Бөөрний дээд булчирхай.


Бөөрний дээд булчирхай:

Альдострол даавар нь цусны шингэний балансыг барьж, шээсээр хэт их шингэнээ алдахыг зохицуулдаг даавар. Андроген даавар нь эрэгтэй хүний бэлгийн эсийг зохицуулдаг тул бөөрний тамирыг дэмжвэл бэлгийн чалх сайжирна.

Адерналин даавар нь хүний сэтгэл зүйгээс төв мэдрэлийн төвд сэрлийн голомт үүсгэж, бөөрний булчирхайд очиж, адерналин дааврыг үүсгэнэ. Энэ даавар нь стрессийг даван туулахын тулд ялгардаг. Энэ даавар нь ялгарснаар цусанд орсноор судсыг агшааж, зүрхний булчингийн агшилтыг нэмэгдүүлсэнээр амьсгаадуулж өгдөг. Хэрэв хүн байнгын стресс, уур бухимдалтай байвал, судас нарийсч зүрх судасны өвчлөл үүснэ.

Glucocorticoid даавар нь дархлаа дарангуйлдаг даавар. Харшлын урвалыг дарангуйлдаг ба үрэвслийн үед үрэвслийг дарангуйлдаг учир дааврын эсрэг эм бэлдмэл, тосыг гарган авдаг. Хэт их дархлааг дарангуйлвал гадны биет орж ирж, бие өвчлөмтгий болно.


3-р булчирхай - Нойр булчирхай


Нойр булчирхай нь гадаад , дотоод гэсэн 2 шүүрлийн хэсэгтэй. Гадаад нь хоол боловсруулалтанд оролцдог, Дотоод нь бодисын солилцоонд оролцоно. Инсулин нь нүүрс усны солилцоог зохицуулна. Бета эснээс инсулин ялгардаг. Хүн сахарлаг, чихэрлэг юм идэхэд инсулин цусанд орсон байгаа хэмжээг нь багасгаж, булчин, тархи, мэдрэлийн эсүүдэд зөөвөрлөн хувиарладаг. Инсулин нь цусанд сахарыг зохицуулж чадахгүй болсноос сахартай буюу чихрийн шижинтэй болдог.


4-р булчирхай - Сэрээ булчирхай


Тимозин, Тимопоэзин гэдэг даавар ялгаруулдаг. Хүний залуу эсийн хөгжилтийг сайжруулах, эсэргүүцэл нэмэгдүүлэх, дархлааны гол төв эрхтэн юм. Цус төлжүүлэх үүргийг гүйцэтгэнэ.


5-р булчирхай - Бамбай булчирхай


Бамбай булчирхай нь T3, T4, Typosin дааврыг ялгаруулдаг.

1. Өөхний эс, өөх тосыг шатаах гол үүрэг гүйцэтгэнэ. Залуу насанд энэ даавар нь их байдаг тул өөх тосыг задалж өгдөг. Энэ даавар нь буурвал бодисын солилцоог удаашруулж, бага зэрэг идэхэд л таргална.

2. Бодисын солилцоог зохицуулж, өсөлтөнд нөлөөлнө. Тархи, яс, булчингийн эд рүү зөөвөрлөгдөж, бодисын солилцоог хангадаг. Бамбай булчирхай авхуулбал өсөлтөнд нөлөөлнө, мөн оюуны хөгжилд нөлөөлнө.


6-р булчирхай - Боргоцой булчирхай


Боргоцой булчирхай нь Мелатонин дааврыг ялгаруулж тархины эсийг унтуулж, амраадаг. Нүдэнд гэрэл ирэхээ больж, харанхуй болмогц улам их ялгарч идэвхиждэг. Бусад булчирхайнуудыг чагнах, дааврын ялгарлыг тогтмол байлгах, сэтгэл хөдлөлийн хэт их ачаалалд хяналт тавьж цусны даралт бууруулж, зүрхний цохилт удаашруулна, бие махбодийн биологийн цагийг тохируулна, хорт хавдраас сэргийлж, зөнөгрөх өвчнийг зогсооно.


7-р булчирхай - Өнчин тархи


Өнчин тархи нь 0,4-0,5 грам жинтэй, хүний биеийн бүх булчирхайг идэвхижүүлдэг, өсөлтийг дааврыг зохицуулдаг, хөхний сүү үүсгэдэг даавар /prolactin/-ыг зохицуулдаг, бэлгийн үйл ажиллагаа, өндгөвч, умай, сарын тэмдэгийг зохицуулдаг, эмэгтэй, эрэгтэйлэг шинж төрх, биеийн галбир, дуу хоолой мөн бөөрний дээд булчирхай, бамбай булчирхайг идэвхижүүлдэг. Төрөх үед умайн агшилт, базалт өгч төрүүлдэг, төрсний дараа умайг буцаан хэвийн байдалд нь оруулна.

Oxytocin даавар нь хөхний сүүний цоргоны булчинг сайжруулдаг тул, хөхний толгойнд хүрэх, хүүхдээ хөхүүлэхэд шууд ихээр ялгаруулдаг. Жирэмсэн байхдаа хүүхэдтэйгээ ярихад энэ даавар ихээр ялгардаг ба хайрын даавар гэж нэрлэдэг. Мөн шээс үүсэлтийг тогтвортой хянадаг.

Melanotropin даавар нь арьс, нүд, үсний өнгийг зохицуулж өгдөг. Энэ даавар дутагдвал арьсны цайх өвчин үүсдэг ба ихэсвэл нөсөө толбо ихэсдэг байна.

Холбоотой мэдээ