Энэ Гуравдугаар сард дэлхий дээр шинэ мега газар хөдлөлт болно.
ДэлхийЭнэ Гуравдугаар сард дэлхий дээр шинэ мега газар хөдлөлт болно. Энэ тухай Турк, Сирид аймшигт газар хөдлөлт болно гэж таамаглаж байсан Голландын газар хөдлөлт судлаач Фрэнк Хугербитс мэдэгдэв . гэж "Российская газета" мэдээллээ.
Эрдэмтний ажилладаг Нарны системийн геометрийн судалгааны (SSGEOS) шинжлэх ухааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар 3-р сарын 2, 5-нд газар хөдлөлтийн маш их идэвхжилд хүргэж болзошгүй гэжээ.
2023 оны 3-р сарын 3-аас 3-р сарын 7-ны хооронд цуврал газар хөдлөлтүүд тохиолдож болно. Чичирхийлэл нь 8.5 ба түүнээс дээш баллын хүчтэй байж болно.
Тус хүрээлэнгээс мөн улаан бүс гэж нэрлэгддэг бүс нутгуудыг нэрлэсэн: Япон, Индонези, Пакистан, Грек, Португал, Хойд Америкийн өмнөд хэсэг.
Орос улс ч энэ жагсаалтад багтжээ. Фрэнк Хугербитс Курилын арлуудад аймшигт газар хөдлөлт болж магадгүй гэж үзэж байна. . .