МУИС, МҮИС-ийн бараа тэмдэгтийн маргаан эцэслэн шийдвэрлэгджээ
НийгэмМУИС, МҮИС хоёр сургуулийн бараа тэмдэгтийн асуудал 2020 оны намраас эхэлсэн.
Энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Дээд Шүүхийн уг маргааныг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Ингэснээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гаргасан "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Монголын Үндэсний Их Сургууль” НҮТББ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай" шийдвэр хэвээр үлдэж байгааг Дээд шүүхийн эх сурвалж мэдээллээ.