"Эдгэршгүй" онош сонссон Брюс Уиллис олны өмнө гарч ирэв

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-03-07 07:30:39

Холливудын алдарт жүжигчин Брюс Уиллис өнгөрсөн жил "афази" хэмээх өвчинтэй нь оношлогдсон. Үүнээс үүдэн кино урлагаас зодог тайлж байгаагаа мэдэгдсэн тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард "Diagnosed with dementia" (FTD) хэмээх сэтгэцийн эмгэгтэй хэмээн оношлогджээ. 

Энэ өвчин нь одоогоор эмчлэгдэх боломжгүй өвчнүүдийн тоонд багтдаг. Брюс Уиллисийн гэр бүлийнхэн түүний тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй зарласнаар уг өвчинд хандуулах олон нийтийн анхаарал дээшилнэ хэмээн үзэж байгаа тухайгаа мэдэгдсэн байна. 

67 настай Брюс Уиллис уг мэдээлэл цацагдсаны дараа анх удаагаа олны өмнө гарч иржээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт АНУ-ын Калифорния мужийн Санта-Моникад хоёр найзын хамтаар зугаалж явсан тэрээр папарацичдыг хармагцаа өөдөөс нь алхаж эхэлжээ. Түүнийг найзууд нь зогсоохыг оролдож, тайвшруулсан бөгөөд чухам юу ярилцаж байсан нь тодорхойгүй байна. 

Хүндээр өвчилсөн түүнд эхнэр 5 хүүхэд болон экс эхнэр болох жүжигчин Дэми Мур нар сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж байгаа аж. Дээрх өчвнүүдийг ялан дийлж, анагаах ухаанд шинэ түүх бүтээхээр тэмцэж байгаа тэд Брюс Уиллисийн шүтэн бишрэгчдийг сэтгэл санаанаа дэмжлэг үзүүлж буйд талархаж байгаагаа илэрхийлжээ. 






Холбоотой мэдээ