Прокуророос Б.Ганхуягийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүллээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-03-07 11:43:59

Б.Ганхуяг шүүгчээс татгалзсан учир түүнийг татгалзлыг маргааш хэлэлцэхээр боллоо

Нийслэлийн прокурорын газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл тус саналыг хэлэлцэх шүүх хурал дөнгөж сая Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Шүүх хурлын үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь шүүгчээс татгалзсан байна. Тиймээс тус татгалзлыг маргааш хэлэлцэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. 

Холбоотой мэдээ