Юм санаснаар болохгүй байгаа үед уншаарай Санасан зүйлс чинь аяндаа л бүтнэ.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-03-20 10:38:48

1. ШАНАЛАЛ БОЛ ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН НЭГ ХЭСЭГ Хоёр төрлийн зовиур байдаг. Таныг шархдуулдаг шаналал, таныг өөрчилдөг .

2. ЭНЭ АМЬДРАЛЫН БҮХ ЮМ ТҮР ЗУУРЫХ Сайхан үедээ таашааж баярла.

Удахгүй өөрчлөгдөнө.

Хэцүү үедээ бүү санаа зов.

Удахгүй бас өөрчлөгдөнө.

3. САНДРАЛ, ГОМДОЛ ХОЁР ЮУГ Ч ӨӨРЧЛӨХГҮЙ

Ямар нэгэн юманд итгэж байгаа л бол үргэлжлүүлэн зүтгэ.

4. СОРВИНУУД ЧИНЬ ТАНЫ ХҮЧИЙГ ИЛТГЭДЭГ

Амьдрал танд үлдээсэн

сорвиноос хэзээ ч битгий ич.

Сорви бол шарх чинь эдгэрээд үлдсэн зүйл.

Та зовиураа дийлж илүү хүчирхэг болсон.

5. БЯЦХАН ТУЛААН БҮР УРАГШ ХИЙСЭН НЭГ АЛХАМ МӨН Нэгэнт эхлүүлсэн хэргээ дуустал нь явж сур.

6. БУСДЫН СӨРӨГ ХАНДЛАГА НЬ ТЭР ХҮМҮҮСИЙН Л АСУУДАЛ

Муу муухай таныг хүрээлэх үед өөртөө итгэлтэй бай.

Бусад таныг ялах гэх үед инээмсэглэ.

7. БОЛОХ ЁСТОЙ ЮМ БОЛДГООРОО Л БОЛНО

Амьдралаа хайрла, зөн совиндоо итгэ, эрсдлийг хүлээж ав, аз жаргалыг алд ол, туршлагаараа юмыг тань.

8. ЗҮГЭЭР Л, ҮРГЭЛЖЛҮҮЛ Уурлахаасаа бүү ай.

Дахин хайрлахаасаа бүү ай.

Хүнд хэцүү үедээ хүчтэй бай.

Буруутай бол хүлээн зөвшөөр.

Эр зориг сайхан зүйл.

Хэзээ ч бүү зогс.


Юу санасан бүгдийг түргэн бүтээхүй тарни Тарнийн хүч

1. Юу санасан бүгдийг түргэн бүтээхүй тарни

“Ному хари ди гу мари гоори гандари зандали мадамги гали гали /нэрээ хэлнэ/ мухе хи хара хара хара база база авадаяа мунзаяа /нэрээ хэлнэ/ меша мана яа суухай ум бура бува зула зула зули манани деви сарвасан гаари гари низа дале дале зула зула суухаа”/Ганжуур Дандарын аймгаас/


2. Хийморийн тарни

“Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийг уншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг.

3. Осол эндэл гэнэтийн аюулын үед “Дэчин Гомбуу Лхама ламаадан” гэж уншиж байваас гэнэтийн осол эндлээс найдвартай хамгаалж тойруулна.

“Эмаа хоо ума пани пани сууха”.

Өглөө босоод хүнтэй яриагүй байхдаа

10 удаа уншаад, эм хүн зүүн мөр лүүгээ, эр хүн баруун мөр лүүгээ үлээнэ.

Энэ нь бас элэг цөсний өвчнөөс хамгаалахад тустай.


4. Мөнгөтэй болох шидэт тарни “Кунг-ро-но ама нило-та ванг” нэг өдөр мацаг барьж, мөнгөтэй болбол хэн хэнд туслах, эд баялгийн аяар хүрч болох ариун зорилго, хэзээ мөнгөтэй болох, хийхээр төлөвлөж буй үйлс тэргүүтнийхээ талаар бодож бясалгагтун. 

Дээрх тарнийг шөнө дунд гурван удаа давтан унш.


Тарнийг иймэрхүү маягаар гурван сарын турш долоо хоногт нэг удаа давтан үйлдэнэ. 


5. Авран хамгаалах тарни Ум рагму барна адма чирү пүрү ха ло хи да сарва шадрум мараяа хум пад. 

Монгол орныг даасан ахиус шашны дайсныг номхотгон шашны үнэнч шавь нарыг авран хамгаална. 

6. Аз жаргал хүсэх тарни

Нэг хоног мацаг барьж бодол оюун сэтгэл санаагаа төвлөрүүлнэ.

Дараа нь долоо хоногийн турш уянгалуулан уншина. Тарнийг унших үедээ сэтгэлд нийцтэй аз жаргалаа бодно. “До ан ан та фа ри”

7. Айдас бүхнийг зайлуулах тарни “Шар шарма наяий сууха”. Айж тэвдсэн үед уншвал айдас бүрэн зайлна.

8. Аливаа хүмүүс хүчтэй уурлаж, зодоон цохион хийцгээх,адаар хөнөөгдөж галзуурахын эсрэг, хараал хорлолыг хариулна.

Ловонбадма жунайн зүрхэн тарни: “Умаа хум базар гүрүү бадма сидий хум пад” 3-21 удаа уншина.

9. Хулгайг барих шидэт тарни Цагаан өвгөний тангараг.

“Би бүхнийг дийлнэ.

Эс дийлвэл Бурхан багш байхаа больё” гэсэн тангарагтай.

Цагаан өвгөний зүрхэн тарни “Наму салбий дүүмүү дүүхаа ум түлүү түлүү сагий суухаа”

Хулгайг барихдаа буруу харсан нүхэнд таринаа

21 удаа уншиж үлээгээд гурван эдээр тухайлбал даавуу, даалимба, торго зэрэг гурван өнгийн эдээр шаглаад энэ таринаа хавтгай чулуун дээр бичээд таглавал хулгайч өөрөө ирнэ.

Тарнийн хүчээр хулгай, дээрэмчдийг илрүүлж болдог.


Дараах арга заслыг хийхийн өмнө мааниа заавал 108 удаа унших ёстой ажээ.

-Хулгайчаас эд хөрөнгө, мал сүргээ хамгаалахдаа ум тарчин жий-нан махаа тарчин жий-нан гэдэг тарнийг бум бясалгаж уншаад сарлагийн бухны сүүл /савагны үс ба бусад малын үс ч байж болно/-ээр томж 21 зангидаад, зангилаа бүр рүү тарниа 108 удаа уншиж байхдаа хулгайч дээрэмчдийн сүнс, сүлдийг хаалгагүй төмөр байшинд оруулж түгжсэн хэмээн бодно.

Ингээд тэр утсаа дүүн сугандаа зүүн, унтахдаа дэрний завсар хийн дэрлэнэ.

-Хулгайч дээрэмчдийг хүлэх тарни гэж байдаг гэнэ.

Сарваа аваа наяа дог дог хэмээн бум уншиж, бясалгасан хүн 108 удаа уншиж, шороо уруу үлээж, хулгайчийн явсан зүг, мөр рүү цацахад хулгайч олон янзын бэрхшээлд учран баригдана.

-Хулгайд юмаа алдсан хүн босго руугаа өшиглөн Эрэвгий лхамыг 300 удаа уншиж, Жамсрангийн сэржимийг хэдэн орой уншихад л хулгайч дээрэмчид заавал баригддаг хэмээн үздэг.

-Ням, Мягмар гаригт хулгайд юмаа алдсан хүн чонын шөрмөс шатааж, шао-чун-а адо лай гэж бум бясалгасан хүн тус тарнийг 21 уншиж шившээд урд зүг рүү үнсийг нь хийсгэн цацваас хулгайч таталдан унаж зовно.

Тэр авсан зүйлээ авчирч өгвөл зүгээр болно.

Эс бөгөөс хөл гарын шөрмөс татаж тахир дутуу болдог.

Тарнийн аль ч заслыг хийхэд эхлээд Ум агаани нигаани ажийла мандали ма и суухаа вай гуань а адо суухаа нэй гуань адо суухаа гэж 7-21 удаа уншиж байж заслаа хийнэ.

Холбоотой мэдээ