МАН-ын бүлэг: Сонгуулийн хуулийг ХОЛИМОГ тогтолцоогоор өргөн барина
Улс ТөрМАН-ын бүлэг хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцжээ.
Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан МАН, АН, ХҮН-ын төлөөлөл багтсан ажлын хэсэг ажиллаж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан.
Үндсэн хуулийн 21.4-д заасны дагуу бид 06 дугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн хуулийг хэлэлцэж, батлах үүрэгтэй. Тиймээс бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанд оруулж, санал авч, УИХ-д өргөн барих бэлтгэлийг хангаж байна" гэдгийг мэдээлэв.
Сонгуулийн хуульд орох ТАВАН өөрчлөлт
Сонгуулийн тогтолцоо ХОЛИМОГ тогтолцоогоор өргөн барихаар тогтож байна. 50 хувь нь можаритор, 50 хувь нь пропорциональ /намын жагсаалт/
Сонгуулийн зардлыг бууруулах шаардлагатай. Зурагт самбар, ухуулагч, шадар туслахын тоог багасгаж, аль болох хямд зардалтай сонгууль хийх өөрчлөлт орсон.
Гадаадад байгаа сонгогчдын саналыг авах асуудал
Намын жагсаалтын босгыг гурван хувь байлгах. 2012 онд улс төрийн босго таван хувь байсныг багасгаж, гурван хувь болгох
Нэр дэвшигчдийн доторх нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй хувь байна. Одоогийн хуульд байгаа 20 хувийг 30 болгон нэмэгдүүлж байна.
Харин УИХ-ын 76 гишүүний тоог нэмэхгүй аж.