Даваадорж Шатарбал. Өдий хүртэл тэслээ.

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-03-29 23:27:57

Өдийг хүртэл тэслээ. Тэслээ ч гэж дээ Ажнай ах өөрөө хориглож, элдвийг бичээд хэрэггүй, учир нь олдох хойно гэдэг байсан юм.

Ерөөсөө аливаад ингэж л ханддаг хүн. Хэнийг ч, хэзээ ч бүү муул, хэнийг ч бүү гомдоож бай гэж байнга захина.Сонгуульд өөртэй нь  өрсөлдөгч нөхөрт санхүүгийн дэмжлэг өгөөд сууж байдаг хүн түүнээс өөр бий гэж үү!? Баримт бол баримт. Нэртэй устай нь л тоочно. МАН-аас нэр дэвшиж байсан Хоохгорын Бадамсүрэн үүнийг тод санаж буй байх. Хархүүгийн Мандахбаяр байна. Тухайн үед Ажнайгаас ах минь гээд салдаггүй нэгэн байсныг Өмнөговьчууд хамгаас илүү мэдэх учиртай. Нутгийн дүү сайн явж байвал боллоо гээд гуйсан 300 гаруй сая төгрөгийг нь өгч хөл дээр нь босгосныг тэд мэднэ. "Улаанбаатар" зочид буудлын угаалгын газрын сахиул байсан Лувсангийн.Энхболдыг өөд нь татаж өнөөгийн зэрэгт хүргэсэн хүн нь бас л Ажнайгаас өөр хэн байсан гэж!?

Өмнөговь гэхээр үнэн сэтгэлээсээ "нурчихдаг" хүн түүнээс өөр хэн гэж!!! Хэн нь ч байсан туслана. Бүр хажуугаас нь харж байгаа хүн халширмаар. Түүнээс гуйхгүй зүйл гэж үгүй. Тэр болгонд аль болох туслахыг хичээнэ.Тэгэхдээ бүр нэг сэтгэлээсээ ш дээ. Өмнөговь гэхээр Ажнай Бат-Эрдэнэ гэдэг нэр хэнд ч шууд буудаг юм ш дээ. Яг үүн шигээ эсрэгээр Ажнай Бат-Эрдэнэ гэхээр Өмнөговь хэмээх нэр бас хэнд ч шууд л төсөөлөгддөг юм. Хүн нутагтайгаа, нутаг нь хүнтэйгээ ингэж гүн бат холбогдсон тохиолдол хэр олон байдаг гэж. Ажнай Бат-Эрдэнэ бол өвөө, амээ дээрээ өссөн, айлын цор ганц хүү. Түүнд төрсөн ах, дүү гэж үгүй. Тиймээс Өмнөговийн хүн бүрийг өөрийн ах, дүү гэж чин сэтгэлээсээ боддог,итгэдэг, бүр ил тод түүнийгээ ярьдаг хүн. Төдийгөөс өдийг хүртэл явж ирэхдээ маш ганцаардаж байсныг нь би мэднэ. Гэхдээ нийгмийн бүхий л салбарт түүн шиг олон найзтай хүн гэж үгүй дээ, бараг л. Түүнийг бараадсан, барааддаг, бараадахыг хүссэн мянга, түмэн хүн бий. Тэр бүгдэд нь тусладаг байсныг би бас мэднэ. Тэгэхдээ өнөөдөр тэд яагаад үл дуугарна вэ? Ажнай гэж хэн болохыг хамгийн сайн мэдэх атлаа тэд яагаад үнэнийг үл өгүүлнэ вэ? Өмнөговьчууд яагаад таг дуугүй байцгаана вэ!? Та бүгд тийм хүн муутай байсан юм гэж үү!? Ажнайгийн биш та нарын эрхэнд эрх баригчид шууд халдаж байна шүү дээ!!!  Өнөөдөр эх оронч дүр эсгэсэн новшийн улстөрчид, иргэд ямар олон болоо вэ!?? Нүүрсний хулгайч нарыг илрүүлэх гэж уралдаж, уралцаж байна. Гэтэл тэр хулгайч нь тэгээд та нараас өөр хэн гэж!!!

Өмнөговийнхон ямар арчаагүй ард түмэн байсан юм бэ!!! Бүгд новшийн Х.Мандахбаяр, Л.Энхболдтонгууд байсан юм гэж үү!!! Дуугарцгаагаач!!! 

Ажнай Бат-Эрдэнийг би ах аа гэж дууддаг юм. Хаана ч бардам хэлнэ ээ. Ах, дүүгийн ийм дотно харилцаа тогтоогоод яг 12 жил болж байна. Гэхдээ та нарын дотроо төсөөлөн бодож байгаа шиг өгөө, аваа, мөнгө, төгрөг дээр тогтсон харилцаа огтхон ч биш ээ. Зүгээр л энэ хүнийг би хүндэтгэдэг, хайрладаг, итгэдэг юм. Надад ч бас яг тэгж л ханддаг. Энэ хүний МОНГОЛОО гэсэн жинхэнэ язгуур итгэл үнэмшил нь намайг бишрүүлдэг юм. Олон хүн мэднэ дээ. Хэзээ нэгэн цагт би энэ тухай нь ном бичих болно. Ямар их гүтгэлэг, ямар их шантааж, ямар их увайгүй сэтгэлтнүүдээр дүүрсэн нийгэм болоо вэ? Дуугүй, хөндлөнгөөс нь хараад удаан явлаа ш дээ.

Юу, юу гэнэ вэ!!??? Өвлийн жагсаалыг Ажнай санхүүжүүлсэн юм гэнэ ээ! Ёстой хуцав аа. Тэгж андуураад хэрэггүй. Хаана ч гэнэ үү дээ нисдэг тэрэгтэй очоод ЗГ-ыг унагаах хуйвалдаан зохиосон ч гэж байх шиг. Мань хүн дуугүй болохоор, шуудхан хэлэхэд мөнгөтэй болохоор, бас нөлөөтэй болохоор тус тусын эрх ашгийнхаа үүднээс дур дураараа хуцалдлаа ш дээ. Би ганцхан жишээ дурдья. Манай сэтгүүлчдийн тухайд гэхэд ямар ичгүүргүйгээр, ил тодоор Ажнай руу дайралт хийв дээ. Ажнай мөнгө өгвөл өмөөрөхөд бэлэн байна. Мөнгө тараахгүй юм уу  гэж над руу хэчнээн олон сэтгүүлч нэртэй шантаажчингууд утасдав даа. Тараадаг нь би биш. Тараалгуулдаг нь ч Ажнай биш ээ. Та нар ичихгүй бол би ичихгүй шүү. Ингэж л хандсан шүү дээ та нар. Ажнай яг үнэндээ өөрийгөө өмгөөлүүлье гээд мөнгө төлсөн бол мянга, мянгаараа та нар түүнийг өмөөрөх байсан. Үнэн биз дээ. Харамсалтай нь тэр өөрийгөө өмөөрүүлэх гэж нэг төгрөг ч зарцуулья гээгүй юм шүү. Тэр хүний натур араншинд огт зохицдоггүй болоод тэр, ойлгосон уу дуракуудаа одоо. Засгийн газраас авилгал, төрийн өмчийн болон баялагын хулгайн эсрэг хийж байгаа өнөөгийн тэмцлийг би дэмждэг. Гэхдээ энэ тэмцэл жинхэнэ тэмцэх учиртай эздээ зориуд "мартаад" байна. Ингэж зориуд мартахын тулд Ажнай тэдэнд хамгаас хэрэгтэй "бай" нь байхгүй яахын. Яагаад гэж үү!? Яагаад гэвэл тэр Монголд нүүрсний бизнесийг хамгийн сайн мэддэг хүн мөн ш дээ. Тэр бас орон нутгийн өмчит ТТ компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч. Басхүү тэрбээр сөрөг хүчний хамгийн нөлөөтэй улстөрч. Одоо тэгээд үүн дээр нь дөрөөлж улс төр хийхгүй юм бол эрх баригч хүчин байгаад яах юм. Одоо л намнаж авахгүй бол хэзээ гэж!!!  Тийм биз дээ. Ажнайг намнаснаар АН-ыг сонгуулийн өмнө бүлэггүй болгох том зорилго давхар оршсон ийм л улс төрийн, эрх баригчдын махинац өрнөчихлөө ш дээ. Ажнай бол миний мэдэхийн 30 шахам компанийн хувьцаа эзэмшигч, заримынх нь хөрөнгө оруулагч. Жижиг хэмээх Тавантолгой бол тэдний л нэг нь ш дээ. Мөргөцгийн хулгай гэх үлгэрийг Л.Энхболд хэмээх мулгуу новш анх зохиосон юм. Үүний үнэн учрыг мэдэх олон хүн, бас сэтгүүлчид бий. Одоо бүгд дуугарах цаг болжээ. Жинхэнэ хулгайчид хэн вэ гэдгийг ч бүгд мэдэж байгаа. Шударга ёсны төлөө гэж байгаа бол одоо босцгоо. Эс бөгөөс улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт эхлэх нь байна ш дээ. Хамгийн аюултай нь Монголын нүүрсийг хулгайлагч МАН-ын их гарын хулгайчид нь энэ бүхний цаана сугарч үлдэх гэж байна.

Ухаарцгаа монголчууд минь ээ!!!


Холбоотой мэдээ