Германы Гадаад хэргийн сайдыг "биеэ үнэлэгч" байсан гэх зураг дэлгэгдэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2023-04-01 23:25:23


"Германы Гадаад хэргийн сайд тухайн цагтаа мэргэжлийн биеэ үнэлэгч байлаа" гэх мэдэгдлийг орон нутгийн улстөрчид Сербийн Happy TV сувгаар мэтгэлцээн явуулахдаа гарган ярьжээ.

Берлин Белград хоёрын хооронд улс төр тойрсон дуулианыг нэг нь тэр болжээ. Happy TV сувгийн мэтгэлцээнд оролцогч нэг эмэгтэй германы улс төрийн явуургүй байгааг тайлбарлахдаа түүний баталгаа болгон "Германы Гадаад хэргийн сайд Бербок мэргэжлийн биеэ үнэлэгч байсан!" гэж хэлжээ.

Германы  ZDF теле суваг, мэдээллэхдээ Сербийн телевиз дээр “Кремлийн босс Путиндээ тааруулан” Германы эсрэг уур амьсгалыг үүсгэж байна гэжээ. Сербийн телевиз нь Lidl, DM, Nivea зэргийн германы компаниудын рекламыг гаргадаг байна. Тэгвэл “Ингэхлээр германууд өөрсдөө тэр сурталчилгааг санхүүжүүлж байгаа гэх үү” хэмээн ZDF мэдээлжээ.

Анналена Бербокын “нийгмийн шаар” байсан гэх дамын яриа хоёр жилийн өмнөнөөс “Ногоон” намын сонгуулийн өрсөлдөөний үеэр Германд гарч олон нийтийн сүлжээнд цацагдаж байв. Германы ирээдүйн ГХЯ-ны тэргүүнтэй  төстэй нүцгэлсэн шахуу залуу бүсгүйн зурагтай #Kanzlerkandidatin (нэр дэвшигчийг канцлерт гэдэг)  гэсэн хаштагаар дүүрэн байжээ. 

Зураг “Би залуу байсан, мөнгө хэрэгтэй байлаа” гэсэн тайлбартай байв. 

Холбоотой мэдээ