Австралийн телевизийн зочин арын зурагныхаа учрыг олохгүй улам л инээдтэйгээр солиод байжээ. Хөтлөгч ч удаан тэсэлгүй нулимсаа гартал инээжээ
Сонин ХачинЭнэ долоо хоногт Австралийн 9 News Adelaide сувгаар нэгэн хөгжилтэй зүйл тохиолдсон нь интернэтээр таржээ. Өмнөд Австралийн автомашины нийгэмлэгийн дарга Марк Борлейс их л чухал ярилцлагыг Zoom ашиглан өгөх гэсэн боловч арын гэрэл зургууд нь түүнийг “баллаж” орхисон байна.
Тохиргоог янзлах гэсэн оролдлого болгон нь хөтлөгч эмэгтэйг нулимсаа гартал инээхэд хүргэсэн гэдэг.
Үүнд гайхах ч хэрэггүй, таныг ч бас тэгнэ.
Юу болсныг товч танилцуулъя.
Австралийн 9 News Adelaide сувгаар нэгэн сонирхолтой ярилцлага болжээ. Зочны ард тал эхлээд автомашины угаалгын газар байсан гэдэг.
Zoom Марк Борлейсийг тээврийн RAA компаниас жинхэнэ тээврийн газар авчирчээ.
Хамаг учир түүний ард солигдох гэрэл зурагт байгаа юм.
Тэрээр зургаа солих гэж оролдож л дээ, тэгсэн далайд шумбаж эхэлсэн байна
Энэ нь ч түүнд таалагдсангүй.
Ноён Борлейс арын хэсгийг энгийн буюу зүгээр л хөx өнгөтэй болгохыг хичээжээ.
Хөтлөгч Элис Монфрис инээдээ барьж чадахаа больж эхэлсэн байна
Зочин өөрөө ч нөхцөл байдлыг хөгжилдөн хүлээн авав.
“Намайг энэ болгоны учрыг олох гэж байх хооронд тэвчээртэй зан гаргаж байгаад танд баярлалаа” гэж тэрээр инээмсэглэн хэлээд арын зургаа солих гэж дахин оролдов.
Энэ үед зочны толгой дээр зүсэм пиццаны хүүхдийн зурмал зураг гарч иржээ
Энэ үед Элисийн тэвчээр бүрмөсөн дуусаж инээдээ барьж чадаагүй юм.
Та ч бас чадахгүй л байсан.
Толгой дээрх зүсэм пицца ноён Борлейсийн толгой хаашаа хөдөлнө тийшээ дагаж хөдөлнө.
Эцэст нь Борлейс арын зургаа сольж чадсан юм.
Гэхдээ зүсэм пицца арилсангүй байрандаа үлджээ
Ингээд хөтлөгчийн хамтаар тэд ярилцлагаа түр хойшлуулахаар шийджээ.
Зочин Zoom-ээс гарсан ч Элисийн инээд дарагдсангүй
Танд олон үгээр тайлбарлаад яах вэ дээ, та өөрөө үзэх хэрэгтэй
https://www.reddit.com/r/ContagiousLaughter/comments/11ysm9d/changing_to_a_blue_background/
Чухал “ярилцлага”-ын бичлэг интернэтээр тарж хэдэн мянган нааштай сэтгэгдэл цуглуулах болжээ. Зочин болон хөтлөгчийн инээд халдвартай юм шиг л бусдад тарж байна.
Энэ тохиолдлын дараа Марк Борлейс ажилдаа ийн ирсэн гэдэг.
Өөрөө өөрийгөө шоглох гэдэг чинь л энэ шүү дээ.