Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг харцгаахгүй юу

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-04-07 12:26:29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Business” платформын нээлтэд оролцож, сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Улсын төсөв зургаадугаар сарын 1-ний байдлаар багадаа 500 орчим тэрбум төгрөгийн ашигтай гарна гэж ойлгож болно. Оны эцэст нэг их наяд төгрөг хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг арилгахад зарцуулах эх үүсвэр одоо л бүрдэж эхэлж байна” гэв. Харин зарим асуултад нэлээд бухимдалтай хариулсан байна. Тухайлбал, Т.Бадамжунайгийн баривчилгааны талаар “Одоо тэгээд Засгийн газар авлигатай тэмцэж байгаа нь буруу болчихсон уу” гэжээ. Мөн төгсгөлд нь Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурлын тухай асуултад “Ер нь энэ бол танил технологи, нийгмийн анхаарлыг авлигын маш том хэргээс холдуулах гэсэн тактик шүү дээ. Шүүх дээр байгаа бүх хэргийн он, сар, өдрийг сурвалжлаач, та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэж хариулсан байна.


Л.Оюун-Эрдэнэ зоригтой байна. 

Тэрээр "Уул уурхайгаар хязгааргүй баяжиж, улс төр, шүүхийг худалдаж авсан хүмүүстэй нам харгалзахгүй  тэмцэнэ. 

Хулгай, эдийн засгийн өсөлт хоёр нэг зүйл болоод байна. Д.Бат-Эрдэнэ рүү дайраад яах вэ,

Т.Бадамжунайг барьж хориод яах гэсэн юм бэ гэдэг зүйл сүүлийн хэд хоног яригдлаа.

Ийм зүйлд битгий итгээрэй гэж иргэдэд уриалмаар байна.

Авлига авсан хүмүүс биднийг өрөвдөөгүй.

Өрөвдөж, уучилж болохгүй.

Бидний ирээдүйг хулгайлсан.

Энэ асуудал дээр улс төржиж болно.

Гэхдээ улс төрийн ямар шийдвэр гарч, хөшигний ард юу болж байгааг монголын ард түмэн бүгд мэдэж байгаа.

Миний хувьд ухрахгүй.

Бид авлигаас салах ёстой.

Уул уурхайгаар хязгааргүй баяжиж, улс төр, шүүхийг худалдаж авсан хүмүүстэй нам харгалзахгүй тэмцэнэ.

Ингэж байж бид шинэ 30 жилийн асуудлаа ярина" гэж мэдэгдлээ.



Холбоотой мэдээ