"Говь"-ийн Ц.Баатарсайхан 20 жилийн турш 192 тэрбумын ХӨНГӨЛӨЛТТЭЙ зээл авчээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-04-10 05:46:36

Хүнээр бол эрийн цээнд хүрчихсэн байх хугацаанд буюу тасралтгүй 20 жил Говь ХК Хөгжлийн банкны бодлогод хамрагдаж, дэмжлэг хүртжээ. 

Өсөж томорсон ч ухаан суудаггүй эцэг эхийнхээ хүчээр амьдралаа залгуулдаг нэгэн шиг.


Монгол Улсын Хөгжлийн банк ноолуур боловсруулах  салбарыг бодлогын түвшинд дэмжих чиглэлээр үе үеийн Засгийн Газраас хэрэгжүүлсэн  удаа дараагийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад оролцож, санхүүгийн эх үүсвэрээр ханган ажилласаар ирсэн. Анх 2012 оноос эхлэн дотоодын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг сайжруулан тоног төхөөрөмжийг шинэчлэх, эцсийн бүтээгдэхүүн экспортлох явдлыг дэмжих зорилгоор шууд болон арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож эхэлсэн байдаг.

 

Тэгвэл энэхүү хөтөлбөрт тасралтгүй 20 жил хамрагдагдсан компани байна. Энэ бол Ц.БААТАРСАЙХАНЫ Говь ХК.

 

Тодруулбал, Говь компани 2013 оны аравдугаар сарын 15-нд ТАВАН тэрбум,  2014 онд оны гуравдугаар сарын 3-нд ХОЁР тэрбум, мөн оны 8 сарын 11-нд 630 сая,  12 дугаар сарын 31  НАЙМАН тэрбум, 2015 оны тавдугаар сарын 7-нд ГУРВАН есдүгээр сарын 16-нд 12 тэрбум гээд нийт 31,5 тэрбум төгрөгийн НООЛУУР хөтөлбөрийн хүрээнд ГОВЬ болон охин компани ДУЛААН ГЭР компани авсан байдаг.

 

Мөн  2018 онд 48 тэрбум, Гоёо компанийн нэрээр 30 тэрбум, 2019 онд  42 онд тэрбум, 2020 онд 40 тэрбум. Нийт 2013-2020 оны хугацаанд Хөгжлийн банкны шууд болон шууд дамжуулан 192,5 тэрбум төгрөг авсан байна.

 

Энэ хугацаанд ГОВЬ ХК зээлээ хэрхэн зарцуулав.

 Өнгөрсөн сард УИХ-ас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр тус компанийн зээлийн зарцуулалттай холбоотой хэд хэдэн баримт дэлгэгдсэн.

 

Тухайлбал, Говь компани эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан зээлийнхээ 17 тэрбум төгрөгөөр "Таванбогд трейд" болон "Таванбогд фүүдс пицца" компанийн зээл өрийн төлбөрийг төлсөн. 

Мөн зээл үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлийг ХАДГАЛАМЖИЙН дансандаа байршуулсан. 

Өмнөх зээлээ дараагийн зээлээрээ хаадаг гээд анхаарал татсан баримтууд СОНСГОЛЫН үеэр дурьдагдаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.


Тэгвэл өнөөдөр ГОВЬ компанийн Хөгжлийн банкны Зээлийн багц, эргэн төлөлтийн дэлгэрэнгүй мэдээлэл хэсэгт өнгөрсөн сарын 6-ны байдлаар анхаарал хандуулах буюу шар ангилалд багтжээ. 

Тодруулбал:

Говь компани 2023 оны гуравдугаар сарын байдлаар хоёр зээлийн нийт 76 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.



Холбоотой мэдээ