Хүн хоолноосоо өвчилж, хэрүүлээс бузартаж, хэнэггүйгээсээ үхдэг. Бусдаас бурууг хайх хэрэггүй. Чиний өмнөөс хэн ч зовж, зүдэрж, өвдөж, үхэх боломжгүй. Юу тарина түүнийхээ үрийг л авна.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-04-10 11:01:38

Урам хугарахгүй байх хамгийн энгийн арга хэнээс ч, юу ч хүлээхгүй байх.

Би амар амгалан үедээ хамгийн хүчтэй байдаг.

Сэтгэл зөөлөн хүний нулимс ойрхон.

Сэтгэл хөдлөлгүй хүн хүйтэн төмрөөс ялгаа юун.

Мэдрэмж бол зүгээр л зочин, ирж, явахыг нь зөвшөөр.

Хэн нэгэн чамд “Чи их өөрчлөгдчихжээ” гэж хэлж байгаа бол энэ нь Та тэдний амьдралаар амьдрахаа больсон гэсэн үг .

Утгагүй үгнээс утгатай чимээгүй байх нь үргэлж дээр байдаг.

Мэдрэмж бол зүгээр л зочин, ирж, явахыг нь зөвшөөр . 

Хүн жаргах гэж л хосоороо амьдардаг. Зовохоо хүрвэл хүн ганцаараа ч зовж чадна.

Өөртөө итгэх гэдэг нь хэн нэгнээс илүү хэмээн бодох тухай биш харин өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулах ямар ч шалтгаан байхгүй гэдгийг ухаарах ухаарал.

Чаддаг зүйлээрээ хүнд хэрэгтэй байх үнэхээр сайхан шүү. 

Чиний чаддаг зүйл бусдад тустай хэрэг болж буй бол энд сүнсний боловсролын түвшин яригдана. 

Харин зөвхөн бор ходоодоо тэжээхэд л хэрэг болж буй бол замбын боловсрол шүү.

Бид уг нь сүнсний боловсролын түвшингөө ахиулах гэж энэ замбад хүний төрөл аван “Амьдрал” хэмээх их сургуульд ирсэн юм шүү. 

Асар завгүй хэдий ч амсхийх чөлөө өөртөө өг. 

Дотоод хүнтэйгээ хором саатаж, сэтгэлээ нэг чагнаад үз. 

Асуусан бүхний тань хариулт тэнд л бий.

Нүдээ одод дээр, хөх мөнх тэнгэртээ төвлөрүүл зүг чигээ амархан олно. 

Хөлөө газардуулгатай авч яв. 

Өөрийн орон зайгаа бий болгож амьдралд хөлөө олох чадамж тань өндөр байх болно. 

Сэргэлэн хүн юу хэлэхээ мэддэг, ухаалаг хүн хэлэх эсэхээ шийддэг.

Таны өнгөрсөн чинь сургамж, одоо чинь бэлэг, ирээдүй чинь хөшүүрэг болдог. 

Зөв бодол зүрхний тань дархлаа, зөөлөн сэтгэл амьдралын тань дархлаа. 

Өөрийн зам мөрөө очих газартайгаа бүү андуур.

Одоо жаахан шуургатай байгаа нь нарны гэрэл рүү явахгүй гэсэн үг биш шүү.

Сайн хүмүүс яг лаа шиг; тэд өөрсдийгөө шатаан бусдыг гэрэлтүүлдэг юм.

Хүн хоолноосоо өвчилж, хэрүүлээс бузартаж, хэнэггүйгээсээ үхдэг. 

Бусдаас бурууг хайх хэрэггүй. 

Чиний өмнөөс хэн ч зовж, зүдэрж, өвдөж, үхэх боломжгүй. 

Юу тарина түүнийхээ үрийг л авна. 

Өөр өөртөө эзэн бай. 

Гоё хүмүүс зүгээр л гараад ирдэггүй.

Тэд бэрхшээл дундаас өөрийгөө бүтээдэг.

Хүн хоолноосоо өвчилж, хэрүүлээс бузартаж, хэнэггүйгээсээ үхдэг. 

Бусдаас бурууг хайх хэрэггүй.

Чиний өмнөөс хэн ч зовж, зүдэрж, өвдөж, үхэх боломжгүй.

Юу тарина түүнийхээ үрийг л авна.

Өөр өөртөө эзэн бай.

Гоё хүмүүс зүгээр л гараад ирдэггүй. Тэд бэрхшээл дундаас өөрийгөө бүтээдэг.

Бүхнийг зохицуулах гэж ингэтлээ бүү яар. 

Мэдэхгүй зүйлээ тэврэн авч, амьдрал таныг гайхашруулахыг зөвшөөр. 

Хүний олж буй мөнгийг тооцохоосоо өмнө гаргаж буй хөлсийг нь үнэлж сур. 

Өглөөний нэг жижигхээн эерэг бодол таны бүхэл өдрийг өөрчилж чадна.

Таныг аз жаргалгүй болгодог зүйлсийг тэвчихэд амьдрал хэтэрхий богинохон шүү. 

Хүний итгэлийг нэг л удаа алдахад, тэр дахин чамтай өмнөх шигээ хэзээ ч дотно байж чадахгүй. 

Чиний нулимсыг хэн ч анзаардаггүй. 

Чиний уйтгарыг хэн ч тоохгүй.

Чиний шаналлыг хэн ч мэдэхгүй.

Гэвч бүгдээрээ л чиний алдааг анзаардаг.

Сайхан царай хөгширнө, төгс бие өөрчлөгдөнө, харин сайхан сэтгэл үргэлж сайхнаараа.

Хэрэв та анхаарлаа хандуулбал өдөр бүр ямар нэгэн зүйлийг сурч байдаг.

Хүмүн үхэн үхтэлээ энэ амьдрал хэмээх Их Сургуульд суралцаж өөрийн урьд төрлийн алдаагаа засч, сурч мэдэх зүйлдээ суралцаж сүнсний боловсролын түвшингээ нэг шат ахиулаад буцах ёстой байдаг. 

Хандлагаа хар. 

Энэ бол таны талаар хүмүүсийн хамгийн түрүүнд анзаардаг зүйл шүү. 

Юуг ч бүү хүчил. 

Зүгээр л байгаагаар нь зөвшөөр. 

Хэрэв үнэхээр хэрэгтэй бол өөрчлөгдөх л болно.

Холбоотой мэдээ