Д.Сумъяабазар: С.Амарсайхан бичлэг тасдаад, өөрийнх нь тухай бүх муу муухай мэдээллийг намайг түгээсэн, түүндээ уучлал гуйсан гэж ярьжээ. Ийм “явцгүй“ зүйлтэй таарч байсангүй
Улс ТөрХотын дарга Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхантай муудалцаж, өмнөх хотын асуудлаар ам мурийсандаа уучлал хүссэн.
Гэвч эл бичлэгийг тасдаж, өөрийнх нь тухай ташаа мэдээлэл тараасандаа уучлал хүссэн мэтээр тайлбарласан гэх байр суурийг Хотын дарга Д.Сумъяабазар илэрхийлжээ.
Тэрбээр "С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Эв нэгдлээ бодсон хэрэг.
Гэтэл С.Амарсайхан бичлэг тасдаад, өөрийнх нь тухай бүх муу муухай мэдээллийг намайг түгээсэн, түүндээ уучлал гуйсан гэж ярьжээ.
Онцгүй л юм.
Өмнө нь хүнтэй муудаж, сайндаж л байсан.
Гэхдээ ийм "явцгүй" /улс төр гэх үү, хэрүүл гэх үү/ зүйлтэй таарч байсангүй.
Дахиж энэ сэдвийг хөндөхгүй" гэв.