Л.Наранбаатарыг хэвлэлд МУУЛЖ, хажууд нь МАГТДАГ Б.Цэнгэл хэдэн нүүртэй вэ?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-04-17 04:23:52


Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын суудал “ганхаж” байв. 2022 оны гуравдугаар сард тус компанийг Төрийн мэдэлд авч, Л.Наранбаатараар удирдуулахаар болсон байдаг. 

        Л.Наранбаатар цахим хуудсаараа л өөрийгөө магтаж "ПОП"-ордгоос биш, бодит ажил хийдэг нь ховор гэдгийг үйлдвэрийнх нь ажилчид болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ч хэлээд авсан. Л.Наранбаатарыг:

-Үйлдвэрийн ачааллыг нэмэгдүүлж, томоохон эвдрэл үүсгэсэн

-Багагүй ажилчдыг халж, эмэгтэй ажилчиддаа бэлгийн дарамт үзүүлдэг

-Бумбын тахилга нэрээр 180 орчим сая төгрөгийг үргүй зарлагадсан 

-Архидан согтуурч олон хоногоор ажлаа тасалдаг гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлөх үндэслэлтэй гэж зарим ажилтан нь хэлж байв.

      Энэ сарын 12-нд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл сэтгүүлчдэд хэлэхдээ "Би Л.Наранбаатарт удирдлага болон ах хүний хувиар ч маш олон удаа анхааруулж хэлж байсан. Үйлдвэрлэл байнга явагддаг газарт байнга ажилладаг захирал хэрэгтэй болохоос АЛСААС УДИРДДАГ удирдлага хэрэггүй. Хоёрдугаарт, архи дарс уухаараа хэдэн арван хоногоор алга болдог ийм хүн надад хэрэггүй. Өөрт нь ч нөхөрсөгөөр "Чи хэрвээ ингэж болно гэж бодож байгаа бол тэр ажлаа өөр газраас хайгаарай. Төр Засаг чаддаг хүнээ тавина шүү" гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, "Цемент шохой" ТӨХК-ийн хувьцаа эзэмшигч Засгийн газарт Л.Наранбаатарыг чөлөөлөх хүсэлтээ өгнө" гэв.

Үүнээс Л.Наранбаатарыг “явуулах” нь хэмээн олон нийт харж байтал Б.Цэнгэл дарга “ХОЁРХОН” хоногийн дараа хэлсэн үг, гаргасан шийдвэрээсээ буцаж, Л.Наранбаатарыг “сайшаав”.

Тэрбээр Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК дээр очиж ажиллахдаа “Мянга сонсохоор нэг үз” гэдэг. Бодит байдал дээр өөр байгаа юм байна. ТӨБЗГ болон “Цемент шохой” ТӨХК хоёр бол “ХҮЙН” холбоотой байгууллага. Тийм ч учраас яахыг би мэднэ, би шийднэ. Хүнийг халж, солих асуудал нэг номерын асуудал ерөөсөө биш” хэмээн мэлзэв.

        Л.Наранбаатар дүүгээ жигтэйхэн “АРХИЧИН”, ажлаа “пялдаг” гэх мэт үгээр сэтгүүлчдийн өмнө муулж орхисон ах хүү нь үйлдвэр дээр нь очингуутаа “Чи минь мундаг ажиллаж байна шүү” хэмээн өрөвдсөн нь юуных вэ? Ямартаа ч Б.Цэнгэлийг ХОЁР нүүртэйг нь мэдлээ. Цаана нь хэдэн нүүр байгааг таашгүй.

“Цемент шохой” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар гэдэг. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан та нөхөд өөрсдөө очиж, энэ байгууллагын үйл ажиллагаатай  танилцана уу даа...

Холбоотой мэдээ