Эртний шаазан аяга 36 сая ам.доллар хүрчээ
Сонин Хачин500 гаруй жилийн тэртээх Мин улсын үеийн шаазан жижиг аяга Хонконгийн дуудлага худалдаагаар 36 сая доллар хүрсэн. Аягыг Хятадын цуглуулагч худалдан авсан гэж дуудлага худалдааны “Sotheby”s” компани мэдэгдэв. Найман см диаметртэй, азарган болон эм тахиа, дэгдээхэйнүүдийнхээ хамтаар буй зурагтай аягыг “Тахиатай аяга” гэж нэрлэсэн байна.
Аяга 1465-1487 оны хооронд Мин улсыг захирч байсан Жу Зяньшэнь хааны үед хамаарах аж. Өмнө Хятад шаазангийн дээд үнийг 2010 онд Цяньлун хааны ваар 32,4 сая доллароор тогтоож байжээ