Х.Тэргэл:Хятадуудын гар хөл 10 р богд болоогүйд хорсон зэвүүцэж чарлан суугсад дэндүү өрөвдөлтэй
НийгэмДАШБАЛБАР АХЫН МААНЬ ТЭНГЭРТ ӨРГӨЖ ӨГСӨН ЯРУУ НАЙРАГЧ НАРЫН НЭР ХҮНДИЙГ ГАЗАРТ БҮҮ БУЛШИЛЧИХААСАЙ ДАА Ц.ХУЛАН МИНЬ.
Баян , тэр тусмаа Монгол айлын хүүхдийг 10 р Богд болгохгүй гэж эсэргүүцсэн Хятадын талын бодлогыг хэрэгжүүлэх гэж Хятадуудаас өчнөөн мөнгө төгрөг авч баянаа барьж дийлэхгүй даналзаж, далай ламыг хүртэл тагнаж чагнаж явсан “гайхамшигтай эх оронч ” доо Хулан маань.
Хятадуудын гар хөл 10 р богд болоогүйд хорсон зэвүүцэж чарлан суугсад дэндүү өрөвдөлтэй.
Өчнөөн жилийн дараа тэртусмаа ядуу тарчиг айлд бус мөнгөтэй, эрдэмтэй айлаас 10 р Богд тодорсонд би бол хувьдаа маш ихэд баярлаж буй.Монгол хүн яагаад дандаа ядуу ,тарчиг, бусдад нухлагдан дарагдаж байх ёстой гэж.
Хуурамч дипломт хүн Монголын соёл шашны зөвлөх хэмээх өөрт ахадсан өндөр сэнтий зайдлаагүйсэн бол өнөөдөр ийм ичгүүртэй байдалд орж яруу найрагч, жинхэнэ эх оронч Очирбатын Дашбалбарын тэнгэрт өргөж өгсөн яруу найрагч нарын нэр хүндийг газарт авслаад сууж байх байсан уу даа Хулан минь. Буруу болгон бусдынх зөв болгон чинийх байдаггүй юм шүү дээ.
Хазайж хальтирч, иймэрхүү хэрэг төвөгт орооцолдохбий гэсэндээ мөн ч их хэлж бичиж сануулсандаа уг нь бол.
Төвд ,Монгол хоёрын хооронд байгуулсан нууц гэрээг Хятадуудад зарж маш их хэмжээний мөнгө авсан хэргээр тагнуулын байгууллагад шалгагдаж буй юм байна билээ шүү дээ Яруу найрагч Ц.Хулан маань.
Эгэлгүй эх оронч Хулангийн маань шуналын уршгаар Хятадын засгийн газар эх орныг маань ” боомилж ” буй хэмээн учир мэдэх улс нь шогширч байна билээ дээ.
Хэрэвзээ энэ үнэхээр үнэн бол бурхан минь хаашаа харж үхнээ.
Эх орноосоо уравж, Хятадуудаас баахан мөнгө авчихсан баримт нь хүртэл байгаа болохоор л ингээд сунгаад байгаа гэдгийг учир мэдэх худлаа ярихгүй хүн хэлж байна билээ дээ. Хэрэвзээ үнэхээр тэр нь үнэн бол чиний тарьсан энэ муухай балгийг бусад яруу найрагч нар ч гэсэн үүрнэ дээ, яаж хүний нүүр харна билээ. Бурхан минь хэлж ярьдаг шигээ үнэхээр үнэн байгаасай билээ дээ Хулан минь гэж л залбирая даа. Даанч мөнчиг их шунал ихтэй хүн дээ чи минь .
Эх орон гэж хашгирсан болгон үнэхээр эх оронч байдаг уу
Үүнийг цаг хугацаа харуулах буй заа.
Үнэхээр л Хятадуудаас их мөнгө төгрөг аваагүй аваас айх юун , үнэн хэзээд ялгардаг, ялдаг жамтай.
Бичдэг шүлэг шигээ
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдарахсан гэсэн шигээ зүгээр л шүлгээ бичээд өөрт ахадсан бүхэнд шунахгүй явахгүй дээ. Жаргаж суух насан дээрээ ийм муухай хэрэгт орооцолдох хайран нэр хүнд , хайран амьдрал. Юутай харамсам. Энэ орчлонд дутуу юмгүй төрчихөөд шударга бусаар амьдрах ямар хэрэгтэй юм бэ дээ хүмүүс минь.
Жич- Сурсан сургууль, үзсэн эрдэмгүй хүнийг хөөргөж Монголын соёл шашны зөвлөх хэмээх өндөр сэнтийд залаагүйсэн бол ,ядаж Хулан маань намайг өөрийнх нь үнэнийг хэлсэний төлөө надад атаархдаг гэж элийрхийнхээ оронд өөрөө энэ сэнтийд залрахгүй ээ, надаас өөр чадалтай чадвартай хүн суух ёстой суудал байнаа гээд болих ухаантай байсансан бол өнөөдөр ийм байдалд орох боломж бүрдэхгүй л байсан байх даа.
Монголын маань эмгэнэл хуурамч диплом өвөртөлсөн өчнөөн олон хүмүүс өнөөдөр өөрт тохирохгүй өндөр сэнтийд мацаж байгаагаас эхлэлтэй. Тиймээс л би бүү хуурч мэхэлж бай гэж ад үзэгдэн үзэгдэн хэлж ярьсаар буй.Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайчдаар дүүрлээ эх орон минь.
Үг бус үйлдэл үнэн худал гэдгийг ялгаж өгдөг болой.
Заа тэгээд хуурамч диплом арын хаалгадаж аваагүй, албан тушаалд зайдлах гээд, алдар нэрэнд дурлан үхэж яваагүй, эх орныхоо нэг ширхэг чулуу , нэг хэрэгтэй баримтыг ч гадны улсад зарж байгаагүй харийн нутагт мөрөөрөө амьдарч яваа Тэргэл намайг сайн үзэн ядацгаа.
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ