МОНГОЛЧУУДЫГ МАН КОММУНИЗМДСАН Ч АН ИТГЭЛ ТӨРҮҮЛНЭ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-04-28 00:10:36

Монголчууд толгой дээр сүүлийн хэдэн жил хахир хаан лугаа заларсан МАН хэтэрхий хүчтэй, бяртай байгааг элгээрээ хэвтсэн иргэд хүндийг нь чамгүй мэдэрсээр байгаа. Энэ цаг хугацаанд АН “Тамгаараа олоорой” тоглоом тоглосоор удлаа. Аз болж тамгаа олов. Тамгыг АН-ын шинэ дарга Л.Гантөмөр олжээ. Яагаад ингэж удаан олсны учрыг Монголчууд саяхан ойлгох шиг боллоо. Хуучин намын дарга С.Эрдэнэ нуучихсан байсан нь тоглоом тоглож цаг хугацаа алдахад хүргэсэн байх нь. "Коммунизм бол давуу эрх бүхий дарга нарын дэглэм, капитализм бол энгийн иргэдийн итгэл үнэмшил"хэмээн Маргарет Тэтчер хэлсэн нь жинхэнэ утгаараа манай нийгэмд үүссэн зураглалыг бөөгийн толинд өнгөтөөр харсан лугаа хэлээд өгсөн афоризм. 

Харин С.Эрдэнэ энэ бүхний учгийг тайлж: Ардчилсан намд үүсээд байсан үл ойлголцлыг эцэслэж байна. Ардчилсан нам өнөөдөр нэгдсэн нэг удирдлагатай болж, эв нэгдлээ бэхжүүлж, цаашид улс орныхоо өмнө тулгамдаж байгаа олон сорилт, шалгалтуудыг хамтдаа давна гэсэн зорилготойгоор зөвшилцлийн санамж бичгийг байгууллаа. 

Ардчилсан намын нийгэмд гүйцэтгэх үүрэг, хүлээж байгаа хариуцлага бол Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа асуудал юм. Ардчилсан намынхан хоорондоо эв зүйгээ олж, эвлэлдэн нэгдэж, улс эх орныхоо өмнө тулгаж буй олон асуудлуудыг шийднэ гэдэг итгэл, хүлээлт үүссэн байна. 

        Эрх баригчдын хэт даварсан, нэг намын дарангуйллыг бий болгосон нийгмийн бусармаг явдлыг таслан зогсоож чадах цорын ганц улс төрийн хүчин бол Ардчилсан нам гэж монголын ард түмэн харж байна. Бид ч гэсэн ийм үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс юм. Тиймээс намын удирдлагын түвшинд байсан үл ойлголцлыг эцэслэж, цаашид нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өнөөдрийн шийдвэрт алхмыг хийж байна. 

             Ардчилсан намын гишүүд, дэмжигчид энэ үйл явцыг 100 хувь дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна хэмээн байр сууриа илэрхийлэв.

       Дангааршингуутаа бяр суусан МАН-ын эсрэг сөрөг хүчин АН, жижиг намуудаа хураан ирэх жилийн сонгуулийг “Дайлаар мордох” нь Ардчилсан тогтолцооны зүй тогтол. Үүний наана ҮХНӨ болон сонгуулийн хуулийн зөв зүйл заалтууд хэрхэхийг ард түмэн үнийн өсөлтөөс илүү анхааран харж байгаа.

        АН “Тамгаа олоорой” тааварт тоглоом олон жил тоглосон бол одоо иргэд “Намаа зөв сонгоорой” тоглоом тоглохоор болж байна. Намууд ч тоглоомын дүрэм, шагналыг тохирохоор бэлтгэл ажлаа базаагаад эхэллээ.

 

Холбоотой мэдээ