АНУ-ын Холбооны худалдааны комисс “Meta”-г дахин хууль зөрчсөн гэж үзэв
Дэлхий“Meta” АНУ-ын зохицуулагч нарт өгсөн амлалтаа зөрчиж хэрэглэгчдийн хувийн мэдээлэлтэй холбоотой зөрчлийг удаа дараа гаргасан гэж АНУ-ын Холбооны худалдааны комисс үзлээ.
Ингэснээр хөндлөнгийн хяналтгүйгээр олон нийтийн сүлжээний шинэ бүтээгдэхүүн гаргах явцад нь Засгийн газраас нь хориг тавьж магадгүй байна. Тус компани 2019 онд хувийн мэдээллийг нууцлахтай холбоотой зөрчил гаргаснаар таван тэрбум ам.долларын торгууль төлсөн аж.
“Мета” гуравдагч талын хөгжүүлэгч нарт хэрэглэгчийн мэдээллийг ашиглахыг зөвшөөрсөөр байгаа гэсэн үндэслэлээр Холбооны худалдааны комисс лхагва гарагт захиргааны хэрэг үүсгэжээ.
“Meta” компанийн хайхрамжгүй үйлдлүүд залуу хэрэглэгч нарыг эрсдэл оруулж байгааг Холбооны худалдааны комиссын Хэрэглэгчдийг хамгаалах алба мэдэгдсэн байна. Харин “Meta”-ийн зүгээс Холбооны худалдааны комиссын үйлдлийг улс төрийн нүүдэл гэж нэрлээд байгаа юм. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “Meta” салбартаа тэргүүлэх хувийн мэдээллийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгааг онцолжээ.