Хятад улс Канадын дипломатчийг хөөлөө

Дэлхий
khiimori.co@gmail.com
2023-05-10 02:16:03

Канадын парламентын гишүүнийг айлгах гэж оролдсон Хятадын дипломатчийг эх оронд нь илгээсний хариуд БНХАУ Шанхай дахь консулыг хөөлөө.

Даваа гарагт Канад улс Хятадын дипломатч Жао Вэйг "тааламжгүй этгээд" хэмээн зарлаж, тус улсаас гарахыг шаардсан юм. 

Үүний хариуд БНХАУ мягмар гарагт Шанхай дахь консулын ажилтан Женнифер Линн Лалондег хөөж буйгаа зарласан.

Канадын хоёр дипломатчид тус улсаас гарахад тав хоногийн хугацаа байгаа аж.

Хятадын дипломатууд Канадын парламентын гишүүн Майкл Чонгийг айлган сүрдүүлсэн нь ил болсны дараа Оттава болон Бээжингийн харилцаа эрс хурцатлаа.

Уйгар үндэсний цөөнхийн эсрэг явуулж буй Хятадын бодлогыг идэвхтэй эсэргүүцэгч Майкл Чонгийг айлган сүрдүүлж, түүний Хонконг дахь төрөл төрөгсдийн талаар мэдээлэл цуглуулж байсныг Канадын тагнуулын алба тогтоосон юм.

Холбоотой мэдээ