Роберт Де Ниро: 79 насандаа хүүхэдтэй болох тийм ч ГАЙХМААР зүйл биш

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-05-11 02:19:27

Жүжигчин Роберт Де Ниро 79 насандаа 7 дахь хүүхдээ өлгийдөн авсан тухай мэдээлэл олон хүмүүсийг гайхшруулсан. Харин түүнд энэхүү үйл явдал тийм ч гайхмаар зүйл биш хэмээн саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Сэтгүүлч түүнээс "79 насандаа дахин хүүхэдтэй болсондоо гайхаж байна уу" хэмээн асуухад тэрээр "Огтхон ч үгүй. Чи яаж ийм зүйлийг төлөвлөөгүй гэж боддог байна?" хэмээн хариулжээ. 

Роберт Де Нирогийн төлөөлөгч түүнийг 7 хүүхдээ өлгийдөн авсан тухай мэдээллийг баталжээ. Гэсэн ч одоогоор хүүхдийн нэр болон хүйсийг зарлах боломжгүй гэжээ. Мөн саяхан мэндэлсэн хүүхдийн ээжийг чухам хэн болохыг олон нийтэд зарлаагүй байна. 

Олон нийт Роберт Де Нирогийн найз бүсгүй Тиффани Чен түүний 7 дахь хүүхдийг төрүүлсэн байж магадгүй хэмээн таамаглаж байна. Учир нь тэрээр саяхан нялх хүүхэдтэй авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Хосууд 2015 онд "The Intern" киноны зураг авалтын үеэр танилцан дотносчээ. 

Хуучин эхнэрүүдтэйгээ ойр дотно байдаг тэрээр тун ч сайн аав гэнэ. 1971 онд хуучин эхнэр Дианне Эбботтын хамтаар Дрена хэмээх охин өргөж авсан. Дрена энэ жил 52 нас хүрч байгаа бол тэдний хүү Рафаэль 46 нас хүрч байгаа аж. Роберт Де Нирогийн удаах эхнэр нь Туки Смитээс төрсөн ихэр хөвгүүд болох Аарон, Жулиан нар 27 настай бол гурав дахь эхнэр Грэйс Хайтауэрээс төрсөн хүү Элиот нь 25, охин Хелэн нь 11 нас хүрчээ. 



Холбоотой мэдээ