Эмч нар Дольф Лундгрений биеэс 6 хорт хавдар илрүүлжээ
Сонин ХачинНэрт жүжигчин Дольф Лундгрен 8 жилийн турш хорт хавдартай тэмцсэн тухайгаа ярьжээ. 65 нас хүрч байгаа тэрээр саяхан оролцсон нэвтрүүлгийнхээ үеэр 2015 онд бөөрний хорт хавдраар оношлогдсон тухайгаа дурдсан байна.
Энэ тухайгаа тэрээр "Эмч нар миний бөөрнөөс хавдар илрүүлж, түүнийг гарган авсан. Үүний дараа би зургаан сар тутамд шинжилгээнд хамрагддаг болсон. Дараа нь жил тутам шинжилгээнд хамрагдаж таван жилийн турш бие минь сайн байсан. Гэсэн ч 2020 онд хорт хавдар дахин бий болж эмч нар бөөр болон элэгнээс минь нийт зургаан хавдар илрүүлсэн. Эдгээр мэс заслын аргаар авахад хэт том байсан учраас хими эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Хими эмчилгээнээс үүдэн хэд хэдэн гаж нөлөө биед минь илэрч эхэлсэн" гэжээ.
Түүний сүйт бүсгүй Эмма Крокдал "Түүний ам, гар, хөл гээд л бүх зүйл нь маш их өвдөж байсан. Халуун, хүйтэн хоол идэж чаддаггүй байсан. Мөн халуун ногоотой хоол идэж чадахгүй. Үүнээс болж тэр маш их хэмжээний жин хаясан" хэмээн ярьжээ.
Дольф Лундгрен урт хугацааны турш хорт хавдартай тэмцсэн ч эцэст нь эмч нарын зүгээс түүний хорт хавдарыг бүрмөсөн алга болгож чадахгүй гэх хариу сонсжээ. Тэд Дольф Лундгренд үлдсэн хугацаагаа гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай өнгөрүүлэхийг санал болгосон бөгөөд түүнд ердөө 2-3 жилийн нас байгааг дурдсан байна.
Эмч нараас ийм хариу хэзээ нэгэн цагт сонсоно гэх сэтгэл санааны бэлтгэлтэй байсан тэрээр туулж өнгөрүүлсэн амьдралдаа талархан хором бүрийг аз жаргалтай өнгөрүүлэхээр шийджээ. Энэ үед гайхамшиг тохион түүний туссан хорт хавдрын талаар шинэ нээлт хийсэн доктор Александра Дракакигатай танилцжээ.
Доктор Александра Дракакига уушгины хорт хавдартай хүмүүст ихэвчлэн илэрдэг хавдрын мутацийг илрүүлсэн нь эмчилгээний цоо шинэ аргыг бий болгожээ. Уг эмчилгээг Дольф Лундгренд хийснээр түүний хавдрын хэмжээ гурван сарын дотор 20-30 хувь багассан байна. 2022 оны сүүл үед түүний хавдар 90 хүртэлх хувиар багассан байсан бөгөөд үлдсэн хавдраа мэс заслын аргаар авахуулах боломжтой болжээ.
Эцэст нь тэр хорт хавдрыг ялан дийлэх боломжтой болсон учраас амьдралаа урьд өмнөхөөсөө илүү хайрлаж, амьд байгаагаа аз завшаан хэмээн ойлгох болсноо ярилцлагынхаа үеэр дурджээ.