Яагаад маш олон Иран охид бүсгүйчүүд хамрандаа шархны лент наасан байдаг вэ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-05-15 05:50:02

Ираны томоохон хотоор явж байхад этгээд хачин бүсгүйчүүд өөрийн эрхгүй анхаарал татах болно. Тэд хамар дээрээ шархны лент наасан нь яах аргагүй сониуч  хөдөлгөнө




Боксчид тулааны дараа хугарсан хамрандаа шархны лент наасан юм шиг л харагддаг юм. Гэхдээ Иран бүсгүйчүүдийн наасан шархны лент спортын тулааны төрөлтэй ямар ч хамаагүй. Үнэнийг хэлэхэд, бас л эмчилгээний зориулалттай л даа.


Хамрын хэлбэр засах мэс заслын дараа наасан шархны лент ажээ. Тийм ээ, энд гоо сайхны мэс засал түгээмэлд тооцогдоно, тийм учраас хотын гудамжаар явж байхдаа хамрандаа шархны лент наасан олон бүсгүйчүүдтэй таарч байгаа юм. Энэ нь ч бүр энгийн үзэгдэл болжээ: өдөртөө лав 10-аад бүсгүйтэй баталгаатай таарна шүү. Иран хамрын хэлбэр засах мэс заслаараа дэлхийд нэгдүгээрт бичигддэг гэхээр та гайхахаа болих биз ээ. Яагаад? Яагаад гэвэл иран бүсгүйчүүд генийн онцлогтоо сэтгэл дундуур явдаг хүмүүс. Генийн онцлогоос болоод яс томтой хамартай байдаг юм. Ингээд л тэд хамрыг тэгшлүүлэх мэс засал хийлгэнэ (өөрөөр хэлбэл хамрын мөгөөрсөө хугалуулж байгаа хэрэг



Бас нэг сонирхолтой баримт, шархны лент наалгасан бүсгүй болгоныг мэс засал хийлгүүлсэн гэж ойлгож болохгүй. Зарим нэг бүсгүйчүүд мэс засал хийлгүүлэх мөнгөгүй ч гэлээ хийлгэсэн юм шиг хуурамчаар боолт нааж явдаг ажээ. Өөрийгөө боломжтой айлын бүсгүй гэж хуурамчаар илэрхийлэх нэг арга юм уу даа: би та нарын дээд зиндааных, орчин үеийн эмэгтэй, хамраа засуулсан нэгэн. Харамсалтай нь эрт орой хэзээ нэгэн цагт худал хуурмаг ил болно…

Холбоотой мэдээ