ХӨГЖЛИЙН БАНК: Ерөнхий нягтлан намайг “200 сая төгрөгийн баримт нөхөж гарга“ гэсэн
Нийгэм"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 22 дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаанаар Бэрэн групп ХХК-ны зээлтэй холбогдуулан Хөгжлийн банканд ажиллаж байсан ажилтнуудын өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судалж байна.
Шүүгдэгч Н.Болдмаагийн өмгөөлөгч н.Энхтүвшин “Судлуулан нотлох баримтын 419 дүгээр хавтаст хэргийн 38-р тал: Болдмааг Бэрэн группийн ерөнхий захирал Мөнхтөрийн даалгавраар дараах үйлдлийг үйлдсэн хэмээн буруутгасан.
Бэрэн группийн ХХК-ийн нягтлан бодогч Б.Болдмаа, П.Золжаргал, н.Энхмаа нарын хавтаст хэргийн талаар танилцуулав.
Асуулт “Та Бэрэн группийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, түүний эхнэр Л.Бурмаа нартай ямар харилцаа, холбоотойг дэлгэрэнгүй ярина уу?
Б.Болдмаагийн мэдүүлэг “Би Бэрэн группт 2000 онд ажлын зарын дагуу нягтлан бодогчоор ажилд орсон. Тэр цагаас хойш танина. Тус группийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, Л.Бурмаа нартай хамаатан садан, найз нөхдийн харилцаа байхгүй. Зөвхөн ажил хэргийн хамаарлын харилцаатай”
Асуулт “Бэрэн констракшин энд автомашин ХХК 2016 оны 12 сарын 26-нд Бэрэн группийн гүйцэтгэх захирал Батболдод бэлнээр 200 сая төгрөгийн баримт гаргаж өгсөн байна. Энэ талаар та тодорхой хэлнэ үү
Бэрэн группийн нягтлан бодогч П.Золжаргалын мэдүүлэг "Саяхан манай группийн санхүүгийн шинжээч н.Энхмаа нь Бэрэн констракшны холбоотой баримтыг бүрдүүлж өгөх гэтэл 2016 оны 12 сарын 26-ны тус группийн …. тоот төрийн банкны данснаас бэлэн 200 сая төгрөг гарсан байсан. Байгууллагын санхүүгийн журналд Бэрэн групп руу "хоорондын тооцоо" гэх утгатай бичилт хийгдсэн байсан. Тухайн үед би мөнгөний баримтыг олохгүй байсан юм. Гэтэл ерөнхий нягтлан П.Болдмаа намайг уг мөнгөний баримтыг нөхөн гаргаад өг гэсэн. 2022 оны гуравдугаар сарын эхээр дээрх баримтыг нөхөж гаргаад ерөнхий нягтлан П.Болдмаад өгсөн. П.Болдмаа нь байгууллагын санхүүгийн шинжээч Энхмаад өгсөн”.
Асуулт “Бэрэн констракшн энд автомашин ХХК 2016 оны 12 сарын 26-нд Бэрэн группийн гүйцэтгэх захирал Батболдод бэлнээр 200 сая төгрөг өгсөн. 2017 оны 11 сарын 15-нд бэлэн 500 мянган ам долларын баримт гаргаж ирсэн байна. Энэ талаар тодорхой хэлнэ үү?
н.Энхмаагийн мэдүүлэг “Ямар ч байсан гуравдугаар сарын эхэнд ерөнхий нягтлан гурван баримт өгөх шаардлагатай гэж байсан”.