Ганц бие эмэгтэйн гэрт нэвтрэхийг завдаж буй бичлэг ШУУГИАН тарив
НийгэмГанцаараа амьдардаг эмэгтэйн гэрт үл таних эрэгтэй нэвтрэхийг завдаж буй бичлэг Өмнөд Солонгост шуугиан тариад байна.
Сэжигтэн урт ган утсаар бүсгүйн гэрийн хаалгыг онгойлгохыг завдаж буй нь бичигдэн үлдсэн байх бөгөөд хэрэг энэ долоо хоногийн мягмар гарагийн 16:00 цагийн орчимд гарчээ. Эмэгтэй ган утсыг нь татан авч түүнийг чухам хэн болохыг лавлахад "үл хөдлөх хөрөнгийн зууч байна" хэмээн хариулжээ. Бүсгүй түүнийг утсаар урьдчилж мэдэгдэх ёстой байсан тухай сануулжээ. Мөн түүний гэрээ байгуулсан үл хөдлөх хөрөнгийн агентлаг нь үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоосон болохыг сануулаад байшин нь дуудлага худалдаанд орохоор болсон ч түүнд хүчээр нэвтрэх эрх байхгүй хэмээн өндөр дуугаар хэлсэн байна.
Бүсгүй үүний дараа цагдаа дуудсан ч сэжигтэн хэдийнэ явсан байжээ. Цагдаа нар ган утсан дээрээс сэжигтний хурууны хээ, ДНХ зэргийг авч, барилгын хамгаалалтын камерын бичлэгүүдийг цуглуулжээ.
Гэрт нь орохыг завдаж буй сэжигтний бичлэг цахим орчинд цацагдсан даруйдаа олон хүний анхаарлыг татжээ. Ганцаар амьдардаг хүмүүст анхааруулга болгон оруулсан тус бичлэг цацагдсаны дараа иргэд хамгаалалтаа улам бүр сайжруулж, сонор сэрэмжтэй байж, хөршийн харилцаагаа сайжруулахад анхаарч эхэлжээ.