Хотын мээрүүдийн хэн нь хэдэн га газар олгосон бэ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-05-20 12:50:25

Тухайлбал, улсын хэмжээнд 1996 оноос хойш 2.39 сая га газрыг аж ахуй нэгж, иргэнд эзэмших болон ашиглуулахаар олгосон байна. Нийт олгосон газрын 73.8 хувийг Монгол Улсын хуулийн этгээдэд, 19 хувийг гадаадын хуулийн этгээдэд, 3.6 хувийг төрийн байгууллагуудад, 3.4 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд олгожээ.

Газар эдэлбэрийн хэлбэрийн хувьд 75.1 хувийг эзэмших, 24.8 хувийг ашиглах зориулалтаар олгосон байна.

2000 оноос хойш нийслэлд олгосон газрын талаас илүү нь М.Энхболдын шийдвэрээр олгожээ.

Нийслэл Улаанбаатарт 1996 оноос хойш нийт 14484 аж ахуй нэгжид 564 мянган га газар олгожээ. Нийслэлийн Засаг даргаар 2000 оноос хойш ажиллаж байсан 9 хүний олгосон газрын хэмжээг эрэмбэлбэл:

1. М.Энхболд хотын даргаар 1999-2005 онд ажиллахдаа хамгийн олон буюу 7347 шийдвэрээр 163.398.777м2 газар олгосон.


2.   Ц.Батбаяр хотын даргаар 2005-2007 онд ажиллахдаа 485 шийдвэрээр 3.405.971м2 газар олгосон.


3.  Т.Билэгт хотын даргаар 2007-2008 онд ажилахдаа 516 шийдвэрээр 10.405.010м2 газар олгосон.


4. Г.Мөнхбаяр хотын даргаар 2008-2012 онд ажиллахдаа 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар олгосон.


5.  Э.Бат-Үүл хотын даргаар 2012-2016 онд ажиллахдаа 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар олгосон.


6.  Су.Батболд хотын даргаар 2016-2018 онд ажиллахдаа 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар олгосон.


7. Ж.Батбаясгалан хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2018-2019 онд ажиллахдаа 174 шийдвэрээр 17.235.106м2 газар олгосон.


8. С.Амарсайхан хотын даргаар 2019-2020 онд ажиллахдаа 811 шийдвэрээр 8.948.507м2 газар олгосон.


9. Д.Сумъяабазар хотын даргаар сүүлийн 2 жил ажиллахдаа 621 шийдвэрээр 687.779м2 газар олгосон байна.


Нийслэлийн Засаг даргаар 2000 оноос хойш ажилласан 9 хүн нийт 310,981,821м2 газар олгосны талаас илүү нь М.Энхболдын үед олгогдсон аж. Харин өмнөх хотын дарга нараас Ц.Батбаяр хамгийн бага газар олгож байсан бол Ж.Батбаясгалан 2018-2019 оны хооронд Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа 17.235.106м2 буюу маш их хэмжээний газар олгосон нь анхаарал татаж байна.

Холбоотой мэдээ