Хос ижил тооны тайлал болон түүний энерги
Сонин ХачинТоо судлал
– тооны утга учрыг судлах оньсого мэт шинжлэх ухаан.
Хэдэн зууны турш тоо нь зөвхөн математикчдын сонирхлыг татаад зогсоогүй эзотерик, зөн билигтнүүдийн анхаарлыг татсаар ирсэн юм.
Тооны ачаар бид өнгөрснийг мэдэж, ирээдүйгээ таних боломжтой болно.
Тоо бидний эргэн тойрон хаа сайгүй: цаг, машины дугаар, бичиг баримт, тасалбар, тоглоом, бүх зүйлд …
Энэ удаад та бүхэнд бидний өдөр тутмын амьдралд тохиох хос ижил тооны тухай танилцуулахаар бэлдлээ.
Биднийг цаг руу харахад хос ижил тоо таарах үе бий.
Бид яагаад яг тэр мөчид цаг руу харав аа?
Бидний амьдралд эдгээр тоонууд ямар утга учир агуулна вэ?
Санамсаргүй байдал уу эсвэл ямар нэгэн утга учир агуулж байна уу?
Таны дуртай тоо (олон оронтой байсан ч хамаагүй) байнга тааралдаж байгаа мэт санагддаг уу?
Өөрийн эрхгүй таны анхаарлыг татна.
Энэ бас л нэг утга учиртай юм.
Энэ мөчөөс өмнө та ямар нэгэн зүйл хүссэн, эсвэл ямар нэгэн шийдвэр гаргахаар эргэлзэж байсан бол хүссэн хариугаа авах боломжтой.
Харсан тоо тань танд газарчлах болно. Дэлхий ертөнц тоогоор дүүрэн.
Аливаа үзэгдэл, эд зүйлс бүгд тоогоор илэрхийлэгдэнэ.
Гариг эрхэс өөрийн гэсэн хэмжээстэй бөгөөд энэ нь ч бас тоогоор илэрхийлэгдэнэ.
Цаг хугацааны талаар ярихад хэмнэлийг төсөөлдөг.
Хэмнэл – цаг хугацааны хэмжээс юм.
Дэлхий ертөнцтэй зохицон амьдрахын тулд хэмнэлээр нь явна.
Хэн нэгэн хүнийг хайрлах бол тэр хүний дотоод сэтгэлийн хэмнэлтэй хөл нийлүүлнэ.
Өөрөө өөрийгөө олж нээхийг хүсвэл бие эрхтний био хэмнэл болон сэтгэл санааныхаа хэмнэлийг олж нээх ёстой.
Цаг хугацаа болон хэмнэлийг тоогоор илэрхийлэх бөгөөд хэрвээ зөв ойлгож чадвал Гариг эрхэсийн түлхэцтэй нэгдэж дурын гариг, одын резонанст орно.
Цаган дээр гарах хос тоо нь бидний оюун санаа Гариг эрхэстэй ямар давтамжаар харьцахыг тодорхойлж өгдөг ажээ.
Тооны хэлээр Дээд Хүч бидэнд мэдээлэл дамжуулдаг, жишээ нь цаашид ашиглах эрч хүчийг илэрхийлнэ.
Тоо болгон тодорхой давтамжтай гарч ирдэг учраас төрөл бүрийн тооны нийлбэр нь үл давтагдах эрч хүчийг илэрхийлдэг байна.
Тооны эрч хүчийг бид анхааралдаа авснаар сэтгэл санааны чадамж нэмэгддэг ажээ.
Одоо та бүхэнд тооны тайллыг танилцуулъя.
Хос тоо юу илэрхийлдэг вэ?
0 эсвэл 00:00 гэсэн тоо
– оюун санаагаа тайван, чимээгүй байлгах дохио. Хэрвээ тайван, намдуу байхгүй бол таагүй зүйлд орооцолдож магадгүй.
11 эсвэл 11:11 гэсэн тоо
– өөрөө өөртөө хэтэрхий анхаарал тавьж, хувиа бодож байгааг илэрхийлнэ.
Энэ тоо танд харагдаж байгаа бол таныг гадагш ертөнцөд хандах хэрэгтэйг илэрхийлж байгаа юм.
Хэрвээ та пессимист нэгэн бол Дээд Хүч танд шийдвэртэй байх эрч хүчийг олгож байгаа хэрэг ажээ.
12 эсвэл 12:12 гэсэн тоо
– мэдлэг, ухааны давтамжаас гадна Дээд Хүчээс таныг хамгаалж байгааг илэрхийлж байна.
Тооны энэхүү хослол нь сайн сайхныг илтгэж буй хэрэг, энэ тоог харсан хүн гадаад ертөнцтэй харилцах өөрийн тэнцвэрийг нээж чаджээ гэж ойлгоно.
13 эсвэл 13:13 гэсэн тоо
– олж авсан мэдлэгээ амьдралд ашиглах цаг болсныг илтгэнэ, сурсан мэдсэнээ нийгмийн төлөө буюу бусдын сайн сайхны төлөө ашиглах цаг иржээ гэж ойлгоорой.
Хэрвээ цагт нь эхлэхгүй бол амьдрал доройтож болзошгүй.
14 эсвэл 14:14 гэсэн тоо
– Дэлхийн ертөнцийн өөрчлөлтийг илэрхийлж буй тоо.
Оюун санаа нэг шатнаас дараагийн үе шат руу шилжиж буй хувьсал юм.
15 эсвэл 15:15 гэсэн тоо
– онгод, уран бүтээлийн туурвилыг илэрхийлнэ.
Огторгуйгаас цааш хөгжих, уран бүтээл туурвих авьяасаа ил гаргах цаг болсныг мэдэгдэж байна.
16 эсвэл 16:16 гэсэн тоо
– эцэс төгсгөлгүй Цаг хугацааны тоо, мөнхийн зүйлийг илэрхийлж байна.
16 гэсэн тоо нь анхаарлаа төвлөрүүлэх, оюун ухаанаа ажиллуулж амжилтанд хүрэхийг илэрхийлж байгаа ажээ.
17 эсвэл 17:17 гэсэн тоо – үнэнч шударга байхын илэрхийлэл.
Эрч хүчээ захиран зарцуулах, оюун санаагаа удирдах дээд хүч болно.
18 эсвэл 18:18 гэсэн тоо – өөрийгөө ариусгах, шинээр төрөх, тайвшралыг олж авах тоо.
Энэ тоо нь мөн л Дээд Хүчнээс таныг хамгаалж байгаа хэрэг.
19 эсвэл 19:19 гэсэн тоо
– учирч болзошгүй таагүй явдал, асуудал, тогтворгүй байдал үүсэх магадлалыг илэрхийлнэ.
20, 22 болон эдгээр тооны хослол
– био энергийн дутагдлыг нөхөхийн тулд эрч хүчийн нэмэлт эх үүсвэрийг илгээж буйг илэрхийлэх ажээ.
Эрүүл мэндээ анхаарах цаг болжээ гэдгийг илтгэж байна.
21 болон 21:21 гэсэн тоо – хүсэл мөрөөдөл биелэх цаг мөчийг илэрхийлнэ.
33 гэсэн тоо
– биеийн хүчийг дайчлах, тэр дундаа хүнд бэрхийг даван туулах цаг ирснийг илтгэнэ.
Амьдрал таныг туршиж байна гэж ойлгож болно.
44 гэсэн тоо
– тогтвортой, найдвартай байх тоо.
Гаднаас ирэх нөлөөг даван туулж өөрийн ая тухтай үүрээ авч үлдэх цаг.
Энэ нь цаашдын хөгжилд нөлөөлнө гэдгийг анхаарна уу.
55 гэсэн тоо
– уран бүтээл, өөрийгөө хөгжүүлэх буюу өөрийнхөө авьяас чадварыг гадаад ертөнцөд таниулах тоо.
Энэ тоо нь 15-тай адил давтамжтай ч бүлэг хүмүүсийг хамардгаараа онцлогтой.
Хүсэл сонирхол, уран бүтээлээрээ нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийг зорилгоо биелүүлэх эрч хүчээр сэлбэнэ.
66 гэсэн тоо
– ухамсар болон материаллаг эд зүйлсийг зааглана.
Хүн жирийн амьдралд ухамсрын дээд түвшинд хүрэх боломжгүйг илэрхийлэх ажээ.
77 гэсэн тоо
– нийгмээс тусгаарлах, өөрөө өөрийгөө дүгнэж үзэхийн тулд бусадтай харилцах харилцаагаа түр таслахыг илтгэж буй.
Энэ нь амьдралын дараагийн үед ороход нөлөөлөх ажээ.
88 гэсэн тоо
– хувь тавилангийн эргэлт, эрх чөлөө, хязгаараас чөлөөлөгдсөнийг илтгэнэ.
Энэ тооны давтамжинд буруу алхам хийх магадлал их, аажим аажмаар өөрчлөлтөд дасан зохицох нь чухал юм.
99 гэсэн тоо – сансар огторгуйн хүчтэй давтамж бөгөөд хувь тавилангийн бэлэг хэмээн үзэж болно.
Хүн өөрөөсөө гарна гэж хүлээж байгаагүй тийм эрч хүчийг энэ тооноос олж авна.