ЗГ: Есөн аймагт онгоцны тийзний үнэ 50-70 хувиар хямдарна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-05-25 00:13:26

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2023.05.24/ танилцууллаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Эмээлтийн аж үйлдвэрийн парк байгуулах Засгийн газрын шийдвэр албан ёсоор гарлаа. Өнгөрсөн 2009 оноос хойш энэ цогцолборыг байгуулах асуудлыг Улаанбаатар хот, Засгийн газар, олон улсын байгууллагуудын хамтын ажлын хүрээнд судалж ирсэн. Анхны зорилго нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаж, гол усны бохирдлоос урьдчилан сэргийлэх, хортой химийн бодис ашиглаж байгааг мэргэжлийн түвшинд цэвэршүүлэх зэрэг том зорилгыг тавьж, төслийг эхэлж байсан. Тэгвэл энэ цаг хугацаанаас хойш тодорхой учир шалтгааны улмаас төсөл амжилттай хэрэгжих боломж нь бүрдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Өмнө нь аж үйлдвэрийн цогцолборыг Дархан-Уул аймагт байгуулна гэж зарим түвшинд ярилцаж, шийдвэрлэж байсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, Эмээлтэд илүү хэрэгжүүлэх нь зохимжтой юу гэдгийг судлах үүргийг өгсөн байсан. Энэ дагуу өнөөдрийн шийдвэр гарч байна.

Хоёрт, олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар нийт 21 аймагтайгаа нийслэл хот авто замаараа холбогдсон төв цэг учраас хотод ойр ажлын байр бий болгож, үр ашигтай ажиллах боломж бүрдэнэ гэж тооцоолсон. Мөн Ерөнхий сайд оны өмнө өгсөн үүрэг даалгаврын хүрээнд агаарын тээврийн үнэ тарифыг буулгах нь чухал гэж үзэж байсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанд салбар яамнаас хэлэлцэх саналыг оруулж, шийдвэр гаргалаа. Үндсэндээ 2023 оны долдугаар сарын 1-нээс агаарын тээвэр зорчдог есөн аймагт онгоцны билетын үнэ 50-70 хувиар хямдарч байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймаг руу нисээд ирэхэд хоёр талдаа 1.600.050 төгрөг байсан бол хямдруулснаар хоёр талдаа 800 мянган төгрөг болж байна гэсэн үг. Мөн Ховд, Увс аймаг руу 1.6 сая төгрөгөөр хоёр талдаа нисдэг бол 600-650 мянган төгрөг болж байна. Үүнээс гадна Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод гэсэн есөн аймаг багтаж буй. Энэ асуудлыг шийдэхдээ хувийн хэвшлийн ажиллах боломжийг бүх талаар хангаж ирсэн хэдий ч эдийн засгийн хувьд зөв тооцоолол хийж, хямд үнийг барьж ирээгүйгээс өнөөдөр ийм асуудал үүссэн гэж Засгийн газраас үзсэн. Тиймээс "МИАТ" компанийг орон нутгийн нислэг үйлдэх нөхцөл боломжийг ханган ажиллаж байна.

Ирэх 2024 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд "МИАТ" компани гаднаас түрээсээр онгоц авч ашиглана. Ирэх оноос өөрийн захиалсан онгоц буюу 75 хүний суудалтай орон нутгийн зориулалтын онгоц нь ирнэ. Тэгвэл дахин орон нутгийн нислэгийн үнэ тариф хямдрах боломжтой.

Яагаад "МИАТ" компанийг орон нутгийн нислэгт оролцуулж байна вэ гэхээр Монголын тодорхой салбаруудад маш их монополийг бий болгосон байна гэдэг дүгнэлт гарч байна. Баян-Өлгий аймаг руу нисээд ирж буй 45 хүний суудалтай онгоцны зардал 35 сая төгрөг байхад нэг удаа нисэхдээ хамгийн багадаа 70 сая төгрөгийн ашиг олж байх жишээтэй. Өрсөлдөөнгүй салбар үүссэний хор уршгийг ард иргэд нуруундаа үүрч байна. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ШӨХТГ-ын даргаар Н.Мандуулыг томилсон. Засгийн газраас бизнесийн салбар дахь шударга өрсөлдөөнийг бий болгох, монополь байдлыг бий болохоос сэргийлж ажиллая, хууль эрх зүйн орчинд тодорхой өөрчлөлтүүдийг хийе гэж зорьж буй.

Мөн 2023 оны зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд нэг яам, хоёр агентлаг, нэг аймаг, нэг сумыг сонгон авч загвар болгохоор ажиллана. Иргэн төрд хандахад 5-6 шат дамжин асуудлыг нь шийдэж байна. Энэ бол хүнд суртал. Тиймээс ихдээ хоёр шат дамжихаар загвар гарган ажиллаж эхэлсэн. Олон улсад иргэн төртэй харилцах харьцаа 1:1 байдгаараа онцлог.

"УЛСЫН ВАЛЮТЫН НӨӨЦ ТОГТВОРТОЙ, ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА"


Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Өмнө нь мэдээлэл хийхдээ Монголын эдийн засаг 7.6 хувиар эхний улиралд өслөө гэсэн. Энэ тоо Үндэсний статистикийн газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан дүн мэдээгээр 7.9 хувиар эхний улиралд өссөн байна. Хоёрдугаарт, өнөөдрийн байдлаар улсын валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар байна. Эндээс авч үзэхэд, валютын нөөц тогтвортой, өссөн үзүүлэлттэй байна. Эдийн засгийн өсөлт үндсэндээ гадаад эрэлтээс бий болж байгаа. Улсын экспорт тасралтгүй өсч, нүүрс олборлолтын хэмжээ 3.3 дахин өссөн. Мөн нэмээд Оюу толгой төлөвлөж байснаасаа 43 хувиар илүү хэмжээний үйлдвэрлэл хийж байна. Энэ нь улсын эдийн засаг өсөх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Засгийн газар эдийн засгийг өсгөж, цар тахлын өмнөх хэмжээнд аваачна гэдэг зорилт тавьж байсан. Одоо уул уурхай, зам тээвэр, барилга гэсэн гурван салбараас бусад нь цар тахлын өмнөх хэмжээнд очсон. Ойрын хугацаанд хэвийн байдалд очих болов уу. Нэг салбар уналттай байгаа нь хөдөө аж ахуйн салбар. Өвөлжилт хүндэрч, малын зүй бус хорогдол их, шинэ төлийн тоо бага байна. Дотоодын эрэлт өөрчлөлтгүй байгаа

Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд энэ жил 18 төсөл хэрэгжиж дуусгах ёстой.

Тавантолгой-Мандал-Ханги чиглэлийн авто зам, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Зэлтэр чиглэлийн 120 км зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн зам, Хэнтий аймгийн нисэх буудлын шинэчлэл, Гашуунсухайтын төмөр замын ачилт, буулгалтын терминаль, Чойбалсан дулааны цахилгаан станцын өргөтгөл, Амгалан дулааны станцын өргөтгөл, "Эрдэнэс тавантолгой" усан хангамжийн систем, Ханги боомтын чингэлэг шилжүүлэх терминаль, хотын тээврийн шинэчлэл зэрэг төслүүд багтаж буй. Сэлбэ сэргэлтийн шинэ төслийг бас энэ ондоо хэрэгжүүлэхээр ажиллана. Бас Эрдэнэбүрэн усан цахилгаан станцын ажлыг энэ онд эхлүүлэх үүрэг чиглэлийг салбар яаманд өгсөн. Мөн "Тавантолгой" цахилгаан станцыг олон улсын тендер зарлах үүргийг сайдад нь өгсөн. Хоёр ч тендер нь амжилтгүй болсон .Үүнээс гадна Гуравдугаар дулааны цахилгаан станцын өргөтгөлийн асуудлын гэрээ хэлэлцээрийг хийхээр ажиллаж байна.

"МИАТ" КОМПАНИ ДОТООДЫН НИСЛЭГТ ОРЖ, 2-2.5 ДАХИН НИСЛЭГИЙН ҮНЭ ТАРИФ БУУРНА"


Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбоотойгоор гадаадын жуулчид их ирж байна. Нөгөө талаас орон нутагт амьдарч буй ард иргэдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж буй.  Энэ хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээхээр өнөөдрийн хуралдаанаас маш чухал шийдвэрийг гаргалаа. Ахмад настан, өвчтэй хүмүүс, хүүхэд нялхас орон нутаг руу нислэгээр зорчих боломж бүрдэнэ. Нөгөө талаасаа гадаадын нислэг 30 гаруй чиглэлд байсан бол 100 орчим болсон.

Ганцхан "МИАТ" компани нислэг үйлддэг байсан бол агаарын тээврийн таван компани болон гадаадын 10 авиа компани нислэг хийх боломжтой болж байна.

Бид өмнө нь хувийн хэвшлийн хоёр авиа компанийг дэмжиж байсан боловч өөрсдийнх нь санхүүгийн боломжоос шалтгаалж, нислэг сэргэхгүй байна. Тиймээс "МИАТ" компани дотоодын нислэгт орж, 2-2.5 дахин нислэгийн үнэ тариф буурах боломжийг бүрдүүлнэ. Нэг удаа навигацийн орлогоос "МИАТ" компанид тодорхой дэмжлэг үзүүлнэ. Ирэх оноос бие даасан нислэг үйлдэж эхэлнэ. Захиалгат нислэгийг 2-3 аймагт хийж буй. Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа 1.7 сая төгрөг байсан бол 800-900 мянган төгрөг болно. Хөвсгөл аймаг чиглэлд 1.6 сая нислэгийн захиалгат нислэг 500-600 мянга болж буурна.

"МСҮТ-Д НАРИЙН МЭРГЭЖЛЭЭР МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХДЭЭ ӨНДӨР ӨРТӨГТ СУУРИЛСАН ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАНА"


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Засгийн газраас батлагдсан мэргэжлийн болон техникийн боловсролын сангийн төсвийн шинэчлэлийн талаарх чухал шийдвэрийг танилцуулъя. Үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоог эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлж буй. Өнгөрсөн жилээс цэцэрлэг, сургуулийн салбарт хийсэн үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоог нэвтрүүлж, сурагч, багш, сургуулийн үнэлгээг үндэслэж, хамгийн чадварлаг багш нар өндөр цалин авдаг тогтолцоо руу нэг алхам ойртсон. Мэргэжлийн боловсролын салбар нь өмнө нь ХНХЯ-ны харьяа байсан. Одоо БШУЯ-ны нэг бодлогод нэгдээд нэг жил болж байна. Өнөөдрийн байдлаар энэ салбарт 38 мянган оюутан хувийн болон төрийн 77 МСҮТ-д сурч байна.

Төгсч байгаа хүүхдүүд дахин их дээд сургуульд суралцаж, 1/3 нэг нь ажлын байртай болдог гэдэг. Тиймээс нийгмийн ойлголтыг дээшлүүлж, ур чадвартай хүүхдүүд их дээд сургууль руу дамжих тогтолцоог хийж байна.

Боловсролын багц хуулиар энэ бүхнийг шинэчилнэ. Өнгөрсөн 2012 оноос хойш мэргэжлийн боловсролын санхүүжилтын тогтолцоо өөрчлөгдөөгүй. Тиймээс сурлага муутай, амьжиргаа багатай айлын хүүхдүүд МСҮТ-д суралцдаг гэх буруу ойлголт байдаг. Тиймээс сургуулиа төгсөөд 2.5 жил сурч МСҮТ төгсдөг байсныг гурван жил болгож байгаа. Хоёрт, бид 2.5 жилээр суралцсан мэргэжилтнүүд ур чадвар сул байна. Тиймээс үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлж, өндөр ур чадвартай мэргэжилтэнг төгсгөдөг байна. Одоогийн байгаа тогтолцоогоор үсчин, гагнуурчин мэргэжлийг 2.5 жилээр хоёр сая төгрөгөөр бэлдэж байна. Нарийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхдээ өндөр өртөгт суурилсан хөтөлбөрөөр суралцаж, өндөр цалин авах ёстой.

Энэ дашрамд хэлэхэд анхны мэдээлэл Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд БЗС-гийн мэдээллийг ил болгосон. Анх 1992 оноос энэ сан үүсгэн байгуулагдаж, дотоодын 150 мянган оюутанд 1.2 сая удаагийн тэтгэлэг олгосон. Нийт нэг их наяд төгрөг зарцуулж, 700 тэрбумыг дотоодын их сургууль төгссөн оюутнуудад өгсөн зээл тусламж эзэлж буй. Гадаадын их дээд сургуульд суралцсан асуудлын хувьд салбар яамнаас гурван удаа мэдээлэл хийсэн. Анх шүгэл үлээсэн хүн бол NTV телевизийн сэтгүүлч Батцэцэг сэтгүүлч. Хоёр хуулийн зөрчилтэй заалтыг нэг болгох шаардлага тавьж, гурван яам хуралдаж хүүхдүүдийн овог нэр, регистрийн дугаарыг ил тавьсан. Өнөөдөр бүх сайд, захирлын тушаал ил болсон. Хоёрт, өнгөрсөн хугацаанд гадаадын их сургуульд суралцаж ирээд гэрээний үүргээ биелүүлсэн бол чөлөөлж байсан. Бүх сайдын үед чөлөөлөлт хийсэн тушаалууд ил тод байгаа.

Сүүлийн үед эцэг эхчүүдээс “Манай хүүхэд амиа хорлох гэж байна” гэсэн сэтгэл эмзэглүүлсэн мессежүүдийг ирүүлсэн байна. Польшид нэг хүүхэд амиа хорлосон тохиолдол байгаа. Тиймээс БЗС-гийн зээлийг эцэг эхтэй нь холбож нийгэмд буруу ташаагаар ойлгуулах нь нөхцөл байдал олон гэр бүлд хүндээр тусч байна.

"ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 320 МЯНГАН АМ.ДОЛЛАР БУЮУ 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙСЭН"
Польш улсад амиа хорлосон хүүхдийн хувьд нэг жилийн өмнө Засгийн газар хоорондын тэтгэлэгээр суралцаж байсан хүүхэд юм байна. Би О.Сийлэгмааг ажлаас халаагүй. Өчигдөр яаман дээрээ дуудаж, уулзсан. О.Сийлэгмаа надад хэлэхдээ "Би зарим файлуудаа зөөвөрлөж, гэртээ ажиллахаас өөр аргагүй байдаг байсан. Олон цагаар ажилладаг байсан. Гадаад улсын цагийн зөрүүнээс эхлээд эцэг эхтэй нь харилцах асуудал гардаг. Надад О.Сийлэгмаатай холбоотой өргөдөл гомдол ирж байна. Зарим эцэг эхчүүд дуудаж, дарамталж байна, зүй бус харилцаж байна гэсэн байсан. Би тэрийг нь өчигдөр хэлэхэд "Надад ажлын онцлогоос шалтгаалж тийм зүйл гарсныг үгүйсгэхгүй. Би шууд хүүхэдтэй харьцахаас илүүтэй эцэг эхчүүдтэй харьдаг.
Хоёрт, би ажлын компьютер дэх мэдээллээ гэр рүүгээ авч явж ажилладаг байсан учраас файл хуулагдахаар он цагаараа тэмдэглэгдээд явдаг байсан. Тэр хүнийг ажлаа өгөөгүй байхад ч гэсэн компьютерийн паспортыг солих оролдлого гарч байсан гэдгийг сонссон.
Бас БЗС-гийн даргаар ажиллаж байсан Ариунболд, Гарди нарыг дуудан уулзаж тодорхой мэдээлэл гаргаж өг гэсэн. БЗС-гийн айти хариуцсан хэлтсийн дарга нь надад ийм мэдээллийг өгсөн. О.Сийлэгмаа ийм ийм сервер, мэдээллүүдтэй харьцаж байсан. Төв сервер дэх мэдээлэл устсан асуудал байхгүй гэдэг албан ёсны мэдээллийг өгсөн. Би өнгөрсөн долоо хоногт ч гэсэн бүх мэдээлэл устаагүй, цаасаар байгаа гэдгийг үзүүлж байсан биз дээ. Эргэн төлөлт дээр тушаал гарахад тухайн үед мөрдөгдөж байсан журмаар эх орондоо эргэж ирээд таван жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол чөлөөлөгдөж байсан. Тийм хүүхдүүд эхнээсээ зээлээ төлж эхэлж байна. Өнөөдрийн байдлаар 320 мянган ам.доллар буюу 1.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт долоо хоногийн дотор хийсэн. Тэгэхээр энэ бол нийгмийн шударга ёсны шаардлага маш зөв гэж харж байна.
Манай эхнэр 2004 онд анхны Австралид ХЗДХЯ-ны захиалгаар сурсан 10 оюутны нэг. Би өөрийгөө зөвтгөхийг хүсэхгүй байна. Тийм учраас 2004-2007 МУИС-ын Хууль зүйн сургуульд 10 гаруй жил багшилж, гэрээний дагуу чөлөөлөлтөд хамрагдсан. Зарим иргэдийн шаардлагын дагуу чөлөөлөгдсөн хэдий ч зээлээ эргэн төлсөн байгаа.
Холбоотой мэдээ