Cathay Pacific компани зорчигчдыг ялгаварлан гадуурхсан бүхээгийн ажилтнуудаа халжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2023-05-25 09:22:05

Хонконгийн агаарын тээвэрлэгч Cathay Pacific зорчигчдыг ялгаварлан гадуурхсан 3 бүхээгийн ажилтнаа ажлаас нь халжээ.

Хэргийн тухай тодруулбал, ням гарагт үйлдсэн нэгэн нислэгийн үеэр тус агаарын тээврийн бүхээгийн ажилчид англиар ярьдаггүй зорчигчдыг шоглож, тэдний эл үйлдлийг буулгасан бичлэг цахим орчинд түгсэн байна.

Зорчигчид Хятадын Ченгдугаас Хонконгийгзорьж байсан бөгөөд бүхээгийн ажилчдаас хөнжил асуухдаа англи хэлний мэдлэг хомс тул хивс хэмээн хэлжээ. Тэднийг тийн хэлсний дараагаар бүхээгийн ажилчид хоорондоо ярилцаж, “Англиар хөнжил гэж хэлж чадахгүй бол хөнжил авч чадахгүй. Хивс шалан дээр байна” гэсэн юм. Улмаар бичлэг Cathay Pacific компанийн удирдлагад хүрснээр тэд нэн даруй хэргийг шалгажээ.

Тийнхүү хэргийн хүрээнд тодорхой хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст тус компанийн удирдлагууд уучлалт гуйж, хэрэгт холбогдсон нэр бүхий ажилтнуудаа ажлаас нь халсан байна.

Эх сурвалж: BBC


Холбоотой мэдээ