Б.Идэр-Од ИНЕГ-аас 50,000$-ын тэтгэлгээр АНУ-д нисэхийн инженерээр суралцжээ
НийгэмБЗС-ийн мэдээлэл нийтэд хүрч, шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл үүний араас ИНЕГ-ын тэтгэлгээр суралцсан хүмүүсийн мэдээллийг ирэх баасан гарагт нийтэд мэдээлэх талаар салбарын сайд мэдээллээ.
Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын зардлаар
- 2015 онд 62 хүнд 3.3 тэрбум,
- 2016 онд 57 хүнд 1.8 тэрбум,
- 2017 онд 11 хүнд 370 сая,
- 2018 онд 17 хүнд 753 сая,
- 2019, 2020, онуудад 1.92 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн зээл олгож сургасан байгаа юм.
Тодруулбал, ИНЕГ-ын дарга нар хүүхдүүдээ сургахын тулд жилд 1-2 тэрбумын төсөв гарган баталдаг байна. Энэ мөнгөөр үе үеийн дарга нарынх нь хүүхдүүд гадаадын их дээд сургуулиудад суралцжээ. Тухайлбал:
Уг жагсаалтыг олны танил гэдгээрээ УИХ-ын гишүүн асан, Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэлийн хүү, дүү хоёр тэргүүлж байгаа аж.
Түүний хүү Б.Идэр-Од нь 2006-2010 онд ИНЕГ-ын 40,000-50,000 ам доллар буюу одоогийн ханшаар 174 сая төгрөгийн тэтгэлгээр АНУ-ын Канзасын Их сургуульд Нисэхийн инженерээр суралцжээ.
Төрсөн дүү Цэдэндамбын Бат нь 2007-2009 онд тус газраас 28,000 ам долларын зээл авч, Канад улсын нисэхийн их сургуульд суралцжээ.