Элон Маскыг DOGE-оор дотоод арилжаа хийсэн гэж шүүхэд өгчээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-06-04 00:15:17

Теслагийн босс Илон Маскийг лхагва гарагт мемекоин хөрөнгө оруулагчид Dogecoin (DOGE) ашиглан дотоод мэдээллээр арилжаа хийсэн хэрэгт буруутай хэмээж шүүхэд өгчээ. 

Энэхүү буруутгал нь 2022 оны 6-р сард Маск болон түүний компаниудыг Dogecoin эзэмшигчдэд олон зуун тэрбумын хохирол учруулсан гэж буруутгасан 258 тэрбум долларын ангиллын нэхэмжлэлийн дараагийн хэсэг юм.

5-р сарын 31-нд Манхэттений холбооны шүүхэд гаргасан нэмэлт өөрчлөлтийн дагуу Илон Маск Dogecoin-ийн үнийг өсгөх зорилготой олон үйлдэл хийсэн гэж буруутгажээ. 

2019 оны 4-р сараас эхлэн Dogecoin-ийн үнэ цэнийг өсгөсөн түүний олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хийсэн үйл ажиллагаанууд нь 2021 оны 5-р сар гэхэд Dogecoin-ийн үнийг 36,000%-иар өсгөж, 0,70 ам.долларт хүргэсэн. Өнөөдөр DOGE-ийн арилжаа 90%-иар буурсан байна.

Элон Маскийн жиргээ Dogecoin-ийн үнэд хэрхэн нөлөөлснийг олон тооны судалгаа аль хэдийн нотолсон гэж нэхэмжлэлд дурджээ. 

Маск 2021 онд SpaceX-д Dogecoin-ийг хүлээн авч эхэлнэ гэсэн мэдэгдэл болон Твиттерийг худалдаж авсан нь DOGE-ийн үнэ өөрчлөгдөхөд нөлөөлсөн.

Маск өөрийн нөлөөг дахин хэрэгжүүлж, Twitter-ийн цэнхэр шувууны логог Шиба Инугийн дүрээр гурван өдрийн турш сольж, зоосны үнийг 30 хувиар өсгөсөн.

Шүүхийн нэхэмжлэлд, Маск эдгээрийг ашиглан ашигтай арилжаа хийж байсан бөгөөд блокчейн бүртгэлийг нотлох баримт болгон иш татсан.

Тодруулбал, нэхэмжлэлд түрийвчний хаяг болох DH5ya нь Маскийнх байсан гэх бөгөөд 2021 оны 2-р сар гэхэд Dogecoin-ийн хамгийн том эзэмшигч болсон гэж мэдэгджээ.

Дараа нь тэр түрийвч 2021 оны 4-р сарын турш олон удаа олон сая долларын Dogecoin зарсан.

Холбоотой мэдээ