БНСУ-д баривчлагдсан Л.Мөнхбатыг МАН-ын гишүүнээс хасжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-06-10 02:48:43

БНСУ-ын Чэжү аралд болсон соёлын солилцооны хамтын ажиллагааны хүрээн дэх урлагийн тоглолтын дараа, орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр тус улсад саатуулагдаад байгаа Л.Мөнхбатыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн байна. 

Л.Мөнхбат нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчоор ажилладаг. 

Хэргийг БНСУ-ын хуулийн байгууллага мөрдөн шалгаж байгаа. Хэдийгээр хүчирхийлсэн байж болзошгүй орчуулагч эмэгтэй нь ч мөн монгол боловчиг нутаг дэвсгэр дээр нь болсон хэрэг учир БНСУ-ын хуулиар шийдэх юм. 

Тодруулбал, Л.Мөнхбат орчуулагчийг хүчирхийлсэн нь тогтоогдвол таван жилийн хорих ял онооно.

Холбоотой мэдээ