Шинжээч: “Титан”-ы багийг аврах нь сар руу нисэхээс хүнд

Дэлхий
khiimori.co@gmail.com
2023-06-23 10:05:18

Атлантын далайд ор сураггүй алга болсон “Титан” шумбагч аппаратын багийг аврах ажиллагаа сансрын хөлгийг сар руу нисгэхтэй адил хүнд. Багийн хувь заяа бараг шийдэгдсэн хэмээн Рио де Жанейро мужийн Далай судлалын их сургуулийн профессор Дэвид Зее үзэж байна.

Шумбагч аппарат багийн гишүүдийг нийт 96 цаг хүчил төрөгчөөр хангах хүчин чадалтай ба өдгөө 20 хүрэхгүй цаг үлдээд байна.

Хэрэв шумбагч хөлгийн удирдлагад гэмтэл гарсан бол аврал үгүй гэж тэрбээр үзэж байна. Тийм гүнд шумбагч онгоц хүртэл хүрч чадахгүй. Энэ нь сар руу нисэхээс ч хүнд гэж Зее онцолжээ.

Бразилын тэнгисийн хүчний шумбагч онгоцны баазын командлагч Луис Эдуардо Сетрим мөн түүнтэй санал нэг байна. Түүний хэлснээр, техникийн хувьд шумбагч аппаратыг татаж гаргах боломжтой ч энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг дуусаж байна. Учир нь усны даралтын ялгаанаас хамааран аппаратыг дээш татах ажил дор хаяж хоёр цаг үргэлжилнэ.

Энэ сарын 19-нд тус шумбагч аппаратыг эзэмшдэг “OceanGate Expeditions” компани жуулчдыг алдарт “Титаник” хөлөгт аваачих ёстой байсан “Титан” шумбагч аппаратаас холбоо тасарсан тухай мэдээлсэн билээ. АНУ-ын эргийн эргүүлийн албаны мэдээллээр, шумбагч хөлөгт таван хүн байжээ. “Sky News” сувгийн мэдээллээр, хөлөгт “OceanGate Expeditions” компанийг үүсгэн байгуулагч Стоктон Раш, Францын сансрын нисэгч Поль-Анри Наржоле, Их Британийн тэрбумтан Хэмиш Хардинг, Пакистаны бизнесмен Шахзада Давуд, 19 настай хүү Сулейманы хамтаар аялж байжээ.

Холбоотой мэдээ