Карлос Госн автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч Nissan компанийг шүүхэд өгч, 1 тэрбум ам.доллар нэхэмжилжээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-06-23 23:04:40

Автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч Nissan брэндийн босс асан Карлос Госн тус компанийг шүүхэд өгч, 1 тэрбум ам.доллар нэхэмжилжээ.

BBC сувгаас тайлбарласнаар энэ бол түүний нэр төрөө цэвэрлэх гэсэн хамгийн сүүлийн оролдлого гэсэн юм. Учир нь 2018 онд тэрээр санхүүгийн зөрчил гаргасан хэргээр компаниас хөөгдөж, Япон улсад баривчлагдсан билээ. Түүний хувьд баривчлагдсанаас хойш шүүх хурлаа хүлээж байхдаа Япон улсаас дүрвэсэн бөгөөд өдгөө Ливан улсад оршин сууж байгаа юм. Улмаар гомдлыг тэрээр Ливан улсын шүүхэд мэдүүлжээ.

Карлос Госны хэлж байгаагаар санхүүгийн зөрчил гэдэг нь ердөө л түүний Nissan, Renault хоёр компанийг нэгтгэх төлөвлөгөөг сүйтгэхэд чиглэсэн хилс хэрэг гэсэн юм. 

Үйл явдлын хүрээнд BBC суваг Nissan компанид хандсан ч тэд ямар нэг тайлбар өгөхөөс татгалзжээ.


Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ