77 настай эрэгтэй зогсоолын маргаанаас үүдэн хөршийнхөө гарыг тайрчээ
Сонин ХачинЭнэ сарын 22-ний өдөр Өмнөд Солонгосын Гуанжу хотын иргэн 77 настай эр хөршийнхөө 55 настай эрэгтэйн гарыг бугуйгаар нь тайрсан хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 77 настай эр хөрш рүүгээ нэг метрийн урттай Япон сэлэм барин дайрчээ. 77 настай эрэгтэйн замд хөршийнх нь машин тээглэсний улмаас маргаан үүсчээ. Хохирогч болох 55 настай эрэгтэй гараа бугуйгаар нь тайруулсны улмаас их хэмжээний цус алдаж, ухаангүй эмнэлэгт хүргэгджээ. Амь насанд аюултай хэмжээний гэмтэл авсан хохирогчийн биеийн байдал тогтворжсон хэмээн албаныхан мэдээлжээ.
77 настай эрэгтэйг цагдаагийнхан хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт буруутган баривчилжээ.