Г.Байгалмаа хуурамч баримт бүрдүүлсэн, мөнгө угаасан гэв

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-06-26 11:01:39

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Байгалмааг Хөгжлийн банканд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгасан. Түүнийг Монголын ардчилсан холбооны Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлган үйлдэж, хуурамч баримт бүрдүүлсэнд буруутгав.

Мөн гэмт хэргийг улмаас олж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж зарцуулсан буюу мөнгө угаасан хэрэгт буруутгалаа.

Монголын ардчилсан холбооны газрын тодорхой хэсэгт “Пирамид орд” компанийн байрыг бариулсан. Эдгээр орон  сууцнаас МИАТ компанийн ажилчдад худалдахдаа Г.Байгалмаа өөрийн дансаар, иргэнээс бэлнээр авч, санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй. Энэ хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нотлоогүй байна.

“Пирамид орд” компани 2017 онд 15 тэрбум төгрөгийн зээл авчээ. 524 сая төгрөг төлсөн байна. Одоо тус компаниас 24 тэрбум төгрөгийг гаргуулах шийдвэрийг шүүх гаргалаа.  

Хөгжлийн банкны гэх хэрэгт нийт 80 хүн холбогдсон. Тэднээс 48 хүнийг гэм буруутай, 32 хүнийг гэм буруугүй гэж шүүх шийдвэрлэв. Мөн үйл баримтыг дахин тогтоохгүй, дахин шийдвэрлэхгүй гэж шүүгч мэдэгдэв. Хөгжлийн банкнаас авсан зээл дээр зээлийн суурь хүүг нэмж банкны хор хохирлыг тооцжээ.

Холбоотой мэдээ