Шүүх шийдвэрээ гаргалаа

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-06-26 14:29:17

Монголын шүүх байгууллага шинэ түвшинд хүрч олон нийтэд нээлттэйгээр ямар нэгэн улс төрийн нөлөөгүйгээр ажиллаж эхэлсэн анхны кэйс ХБ-ны хэрэг боллоо.

Цаашид ч бүх түвшинд иргэдэд илүү нээлттэй, шударга засаглалтай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

УИХ-ын гишүүд холбогдох учраас заавал яллах ёстой гэсэн өнцгөөр шүүмжилж хандалгүй харах нь энэ удаад зөв. 

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг гэм буруугүйд тооцож, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр, Н.Мөнхбат, ахлах мэргэжилтэн Л.Аззаяа, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын туслах Г.Байгальмаа, “Бэрэн групп”-ын захирал Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцлоо.

Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсээс 9 хүн нь улс төрийн хамааралтай байна. Тэдний хоёрыг нь л гэм буруутайд тооцсон юм.

Хөгжлийн банкны шүүх хуралдаанаар Н.Батбаярыг гэм буруугүйд тооцлоо.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байсан. Б.Лхагвасүрэнгийн гэмт буруу нь нотлогдож, тогтоогдоогүй тул шүүхээс гэм буруугүйд тооцжээ.

Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг гэм буруугүйд тооцлоо. 

Түүнийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэн яллагдагчаар татаад байсан юм.

“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгагдаж байсан Нью стандарт финанс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Бүтэдийг гэм буруутайд тооцлоо. 

Тэрээр БСШУ-ны сайд асан Ш.Отгонбаярын хадам эгч юм.

“Хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдсон “НВЦ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэгийг гэм буруутайд тооцлоо

 “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдоод байсан Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцлоо

ХҮН-ын дарга асан Б.Найдалаа  Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Түүнийг шүүх гэм буруугүйд тооцов

Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн асан Л.Аззаяаг гэм буруутайд тооцлоо.

Н.Мөнхбатыг Бэрэн групп ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцлоо.

Экс ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярыг гэм буруугүйд тооцлоо. Түүнийг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллагдагчаар татаад байсан юм.


Холбоотой мэдээ