ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ: Данхалзсан төрийн эсрэг кетчуп цацсан юм
НийгэмЭнэ талаар Иргэдийн төлөөлөл "Бид Баянгол дүүрэгт буюу нэгдүгээр хороололд худалдаа эрхэлдэг. 130 хүний ажлын байрыг булааж авч, 11 давхар барилга болгоно гэж байна. Данхалзсан төрийн эсрэг кетчуп цацсан юм. Бидний бизнесийг булааж болохгүй, тиймээс тэмцэл хийсэн. Одоо шийдэлд хүрч байх шиг байна" хэмээн хэллээ.
Иргэдийг кетчуп цацах үеэр Хотын дарга Д.Сумъяабазар гарч ирж "Дүүжин тээвэртэй холбоотойгоор Франц, Монгол Улсын Засгийн газар хооронд 2019 онд гарын үсэг зурсан төслийг явуулахаас өөр аргагүй болчихоод байгаа. Бизнес инкубатор төвийг нөлөөллийн бүсээс гаргаад цаад талын орон зай руу шилжүүлж болох юм. Маргааш газар дээр нь очиж мэргэжлийн хүмүүстэй уулзаж, кадастрын зурагт орон зай гаргуулах талаас шийдвэр гаргана" гэв.
Хангарьд ордны өмнөх талбайг ННҮГ-ын ажилтнууд цэвэрлэж байна.