Эмүжин. Газартайгаа үлдэв.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-07-06 22:04:40

Газартайгаа үлдэв.


Энэ улс эзэнтэй юм шүү гэдгийг сануулсан мэдэгдлийг Ерөнхийлөгч Хүрэлсүх хийжээ. Хөрөнгө оруулалтын тухай болон, Газрын тухай хуульд оруулахаар Ч.Хүрэлбаатар нарын төлөвлөсөн, газар нутгаа гадныханд 100 жилээр ашиглуулах тухай өөрчлөлтийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, урьдчилан хориг тавьжээ.

Тиймээс уг хуулийн төслийг албан ёсоор буцаасан гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийтэд мэдээлжээ.

Тэгмээр юм даа, Монгол Улс оршин байгаа цагт, Монголын төр үндэсний аюулгүй байдлаа хамгаалж зогсох ёстой.

Үе үед урвагч шарвагчид олноороо байдаг ч үе үеийн түүхэн шийдвэрүүдийг ганц хүн ганцдахгүй үүрч гардаг түүхтэй.

Энэ удаа газраа алдахад, гарзанд нь уусч устахад ганц алх цохих зайд тулж очоод зогслоо.

Дараагийн удаа илүү хянуур, илүү болгоомжтой байж, эдгээр хуулиудыг сүүлийн жил гаруйн хугацаанд хоёр ч удаа лообийдон боловсруулж байгаа гишүүдийг хянаж, үндэсний аюулгүй байдалд харшлах үйлдэл, шийдвэрийг гадныхантай хуйвалдан парламентийн төвшинд оруулж ирэх, үгүйг нь Тагнуул, цагдаа анхааралдаа авмаар байна.

Монголчууд бид олон дарамтыг тэсдэг, олон татвар, олон нэмэгдлийг, олон торгуулийг тэвчдэг.

Гэхдээ ганцхан л юм гуйгаад байгаа шүү дээ,

Монгол зүрх сэтгэлтэй,

Монголд хайртай байгаад өгөөч л гэж гуйгаад байдаг юм шүү дээ, эгэл бид чинь!

Холбоотой мэдээ