Нураах хэрэгтэй!

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2023-07-07 00:37:01

Нураах хэрэгтэй!

Энэ барилгын зөвшөөрлийг өгөөгүй байсан бол буяны зам, нарны зам, парк, замын цагдаа, тоёото, баруун талыг хамарсан айлууд усанд автахгүй байлаа…


Энэ олон айлуудад аюул, хохирол учруулсан луйврын барилгаа өөрсдөө нураачих хэрэгтэй...

Энэ олон цэрэг цагдаа,  хот тохижуулалтын гээд олон хүний үйлийг үзэж, улсад учруулсан хохирлыг төлүүлэх хэрэгтэй!!!

Өнөөдөр энэ 2 барилга, хүүхдийн паркийн урд талын дунд голын урсгалыг хааж барьсан авилга хороололыг  нураахад л Сэлбийн гол голдиролоороо урсаад явна аюул багатай!!!

Хуулийн дээр авилга, авилгачин хоёр оршсоор удсан. Туул, Сэлбэ, Дунд голууд бол Улаанбаатар хотын гол судас, амин тэжээл.

Бороо ордогоороо орж, гол үерлэдэгээрээ сайр голдиролоо даган үерлэж, эрэг орчмын бургас шугуйд сүүдэрлэн ургаж, шувууд жиргэж байх учиртай.

Хур багатай жил их хотын хуурайшилтыг чийгшүүлж, агаарыг зөөллөн, амьдралыг тэтгэх ёстой.

Гэтэл Туул, Сэлбэ, Дунд голуудын олон зууны турш үүсч бий болсон голдиролыг эвдэн, сайрыг нь шахан, цементэн ханаар хайр найргүй хашин, амь голыг нь аргаа ядсан төмөр хоолойд багтаан боомилж, эргийг нь эвдэж байгаад орон сууцны хорооллууд босгож эхэлсэн.

Гол үерлэлээ гэхэд усаа шингээж хөрсөө тэтгэх талбайгүй, газаргүй, эрэггүй болгосон.

Тиймээс энэ их ус хаашаа шингэх вэ? Нөгөө хуучин шарх сорви шиг болж үлдсэн голдиролоо хайн, цементэн шугуй руу түрхрэн орж, урсах зам, шингэх хөрсөө хайж байна. 

 Байгалийн гамшиг гэхээсээ илүү байгалаа боомилсон хүний хүсэл шуналын хор хохирлыг өнөөдөр бид туулж байна.

Олгох ёсгүй бүст хууль зөрчин газар олгосон. 

Барилга барих ёсгүй газарт байгалаа эвдэн байшин шавуулсан. 

Юу үнэн, энэ үнэн. 

Ус гол, унаган байгал би үүгээр урсдаг шүү, би энд амьдардаг шүү гэж олон удаа сануулсан, олон ч зун голын эрэг орчмын айлуудын гарааш устай өнжиж, заримынх нь багана, ханыг даган ус оргилсон. 

Гэсэн ч газар олгосоор байсан, цементэн шугуйгаа улам шигүү, улам давчуу босгосоор байсан.

Одоо Туул голыг сэтэлж усны урсгалыг сааруулна гэнэ ээ.

За уучлаарай, мэргэжлийн шинжээчдийнхээ үгийг сонсох хэрэгтэй шүү.

Туул голыг сэтэллээ гэхэд нэг хэсэг айл усанд автсан бол нэлээд хэсэг айл усанд урсах нөхцөл үүсвэл яана?

Энэ мэтийг бодож, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсооч ээ.

Аа харин хандивын хувьд тэгж попроод яахав, тэрний оронд голын эрэгт голдирол эвдэж газар олгосон хүмүүсээ архив, улсын бүртгэлээс шүүж олоод шүүх цагдаад өгье өө, хохирлоо барагдуулъя, хариуцлага тооцъё.








Холбоотой мэдээ