Ричард Гирийн тухай хүмүүсийн мэдэхгүй баримтууд

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-07-09 02:07:51

Холливудын алдарт жү­жиг­чин Чичард Гир жүжигчний карьер хөөхөө больсон  бөгөөд кино урлагаар хязгаар­лагдахгүй дэндүү баялаг амьдралтай нэ­гэн. 

Далай ламын сайн найз, Төвдийн эрх чөлөө­ний төлөө тэмцэгч тэрээр жү­жигчин бо­лохоосоо өмнө маш олон сал­барт оролдлого хийж бай­сан элдэвтэй нэгэн. 

Ингээд түүний амьд­ралын олонд төдийлөн түгээгүй хэсэгтэй танилцъя.  

1. Авьяаслаг хүү


Ричард 1949 оны зуны сүүлчийн өдөр мэндэлжээ. Аав нь даатгалын компанид төлөөлөгчөөр ажилладаг байсан бол ээж нь гэрийн эзэгтэй, хүүхэд өсгөн хүмүүжүүлдэг байжээ. Бага наснаасаа эхлэн ирээдүйн жүжигчин урлаг, хөгжимд сонирхолтой байсан гэнэ. 
Ричард хэд хэдэн зэмсэг эзэмшиж, сургуулийн сонирхогчдын тоглолтод зориулж хөгжим зохиож эхлэв. Гир бүр мэргэжлийн бүрээчин болохыг хүсдэг байсан ч аз болоход жүжиглэх сонирхол нь давамгайлах болжээ.

2. Анхны дүр

Гэрийн мэргэжлийн карьер тайзан дээр эхэлсэн. Эхэндээ тэрээр зөвхөн туслах дүрд тоглодог байсан бол 1975 онд "Алуурчин толгой" жүжиг Ричард алдар нэрийг авчирсан.

Авьяаслаг жүжигчнийг харсан нэгэн найруулагч шууд л кино урлагт хүч сорихыг урьжээ.

1977 онд "Ноён Гудбарыг хайж байна" кино дэлгэцнээ гарсан. Энэхүү киноны гол дүрийг Ричардад даатгажээ.

3. Дэлхийд алдартай

Ричард нэрд гарах хүртлээ удаан хүлээх шаардлагагүй байв. 1980 онд "Америкийн Жиголо" кино нээлтээ хийсэн бөгөөд энэ нь Гирийг тэр даруй Холливудын од болгосон юм.
Энэ бүтээлийн дараа Ричардын карьер маш хурдацтай "өсч" эхэлсэн бөгөөд хэдэн арван жилийн турш Гир гол дүрийн жүжигчин хэвээр байсан аж. 

4. Алтан бөмбөрцөг


2002 онд Ричард "Чикаго" киноны гол дүрүүдийн нэгийг амьдруулсан байна.  
Гирийн жүжиглэлтийг шүүмжлэгчид маш өндөр үнэлснээр Ричард Алтан бөмбөрцөг шагналыг хүртсэн юм байна. Дашрамд дурдахад энэ дүрд зориулж Гир хэдэн сарын турш өдөр бүр бүжиг дэглэж сурах шаардлагатай болсон.

5. Татгалзсан дүрүүд


Цөөхөн хүн мэддэг ч 1988 онд Ричард Гирд "Хатуу самар" киноны гол дүрд тоглох санал иржээ. 

Тэр үед Гир өөр зураг авалтад ороод завгүй байсан тул дүрээсээ татгалзжээ. Ричардын оронд Брюс Уиллис уригджээ.

6. Буддист


Ричард Гир залуу насандаа буддизмыг судлах сонирхолтой болжээ. Жүжигчин эр олон жил энэхүү шашин болоод гүн ухааны сургаалыг судалж, улмаар Буддын шашныг идэвхтэй дагагч болжээ.

7. Сайн үйлс


20 жилийн өмнө Ричард эсзэг бүлгийн хүмүүст тусалдаг Гирийн сан хэмээх буяны байгууллагыг байгуулжээ. Алдарт жүжигчин ДОХ-оор өвчилсөн хүмүүст онцгой анхаарал хандуулдаг. Гирийг янз бүрийн буяны  арга хэмжээн дээр харж болно.

8. Хөөрхөн хүүхэн


"Хөөрхөн хүүхэн" кино бол түүний карьер дахь хамгийн амжилттай киноны нэг юм. Эхэндээ Ричард баян Эдвард Льюисийн дүрийг орхихыг хүсч байсан, учир нь үйл явдал нь түүнд хэт хиймэл мэт санагдаж байв.
Жүжигчин төсөл амжилттай болно гэж найдаагүй байсан ч зөвхөн цалингийн төлөө л зураг авалтад оролцохыг зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч үзэгчид энэхүү хайрын түүхийг ам сайтай хүлээж авсан бөгөөд үүний ачаар Гир дэлхий даяар алдартай болсон билээ. 

9. Хобби


Ричард Гир олон жилийн турш гэрэл зураг сонирхож байна. Түүний хувийн гэрэл зургийн үзэсгэлэн олон оронд гарч байсан бөгөөд тэр болгонд олон нийт Ричардын гайхалтай зураг дарах авьяасыг биширдэг байв. 

10. Хувийн амьдрал



42 нас хүртлээ Ричард Гир агцн бие хэвээр байсан бөгөөд дараа нь загвар өмсөгч Синди Кроуфорд түүний эхнэр болжээ. Тэд 4 жил хамт амьдарсан бөгөөд дараа нь салсан. Ричард 2002 онд жүжигчин Кэри Лоуэллтэй гэрлэсэн. 14 жил хамт амьдрахдаа тэд  Гомерт хүүгээ өлгийдөн авсан байна. 

11. 18 жилийн дараа дахин аав болсон

Е2018 онд Ричард өөрөөсөө 2 дахин дүү бүсгүй Алехандра Силватай гэрлэжээ. 2019 оны 2-р сард аз жаргалтай хосууд Александр хүүтэй болжээ. Ричард Гир анхны хүүхдээ төрүүлснээс хойш 18 жилийн дараа дахин аав болсон нь энэ юм. 
Холбоотой мэдээ