Зарим үед тэвчих бус тэмцэх шаардлага тулгардаг.
НийгэмГацуурт компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу олон тооны адуу оруулж, нутгийн удирдлага, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р багын засаг дарга Б.Ганзориг шударга сайн залуу яагаад тэр иргэдийн нийтлэг эрх ашиг, нутаг усныхаа төлөө тэмцсэн гэдгээрээ яллагдагчаар татагдах ёстой юм бэ.
Гачууртын Л.Чинбат Сүхбаатар, Дорнод аймгаас 300 гаруй адуу тууж, Цагааннуур сум руу оруулсан байна.
Түүний адууг буцааж гаргахаар тууж байсан нутгийн иргэдийг машинаар дайрч, балмад үйлдэл гаргасан нь олон нийтийн сүлжээгээр бүрэн бичлэгээр тавигдсан.
Яагаад бид шударга зүйлийн төлөө нэгнээ гэсэн сэтгэлгүй болчихсон юм бэ.
Чинбатуудын эсрэг иргэдийнхээ төлөө дуу хоолойгоо илэрхийлж хамгаалж тэмцэх ёстой.
Г. Батсүх шударга залуу яагаад сэтгэл зүйгээр хохирч дарамтлуулах ёстой юм бэ.
Яагаад гүтгүүлэх ёстой юм бэ. Яагаад авлига нэвт шингэж ялзарсан нийгмийн золиос болох ёстой юм бэ???
Нөгөө хүний эрхийн төлөө тэмцдэг мундагууд яасан бэ та нар хаана байна вэ? ‼
Мөнгөтэй хүнээр оролдвол яадгийг Монголын цагдаа, хуулийнхан нотлон харуулж Б.Ганзоригийг яллагдагчаар татаад байна уу?
Хутга бариад хүн хөөж байгаа хүнийг хүн алах гэж хөөж байна гэнэ биздээ.
Чинбатын үйлдэл ялгаа байна уу.
Чинбат маш хүнд ялтай санагдах юм.
Монголын цагдаа ард түмний цагдаа биш мөнгөтэй баян,хулгайч, алуурчдын эрх ашгийг хамгаалдаг бүрэн завхарсан байгууллага болсон харагдаж байна.
Хүн байвал тоохох хэрэг олдоно гэж болж байгаа юм уу.
Шударга үнэний төлөө тэмцэж байгаа энгийн номхон иргэдэд хуулийн байгууллага ид шидээ үзүүлж байна уу???
Эх сурвалж: Б.Даваасүрэн