Шүдлэн насанд хар үрээ "Ард түмэнтэй"-гээ хамт түрүүллээ.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-07-13 01:13:03


Эр бор харцага нь

Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа

Идэрхэн залуу насанд нь

Даанч ажигч үгүй явлаа даа хэмээх уртын дуу яахын аргагүй сонсогдох шиг тийм л эрдүүхэн, эгэл боргил, энэ цагийн монгол эр хүний нүнжиг ханхалсан уяач,  аагтай, бяртай, чадалтай, мөнгөтэй, артай, танилтай, албан тушаалтай, аархуу уяач гэж хэлэхэд хэцүү, хурдан морь дэмжигчдийн дундуур МОНГОЛООРОО гоён, хамаг бүхнийг тас татуулан орж ирлээ. 

Энэ л монгол түмний хүлээлт байсан юм. 

Энэ л эгэл гүндүүгүй монгол дүр төрхийг Монголчууд хүсдэг.

Гаансаа нэрэн, дурангаа өвөртөлж, хусуураа бүсэндээ хавчуулсан хөх өвгөд  минь цөөрч буй. 

Тэдний минь үр сад  байгааг харах юутай сайхан. 

Энэ л жинхэнэ монгол соёл, монгол өв, монгол бахархал байлаа. 

Энэ цагийн наадмын өнгө, чимэг байлаа. 

Наадамчин олон эгэл боргил энэ л уяачийг хараад уухайлан түрлэг өргөн, хурайллаа.

Өнгө мөнгө, худал, хуурмаг хүмүүсийн  багийг хуу татан, жинхэнэ монгол төрх ийм л байсан, ийм ч байх болно гэж сануулан гарч ирлээ. 

Яасан сайхан юм бэ. 

Ямар яруухан юм бэ. 

Ямар нүнжигтэй юм бэ. 

Ямар их бахархал энд оршном бэ...

Монгол түмний буян заяа их ээ.

Сайн цаг ирэх нь...

Хотол олноороо сайхан наадаж байна.

Намчин, хорчин баагийнууд

Наадам будилуулсныг эс тооцвол

Энгийн ард түмэн

Эгэлгүй сайхан наадлаа.

Алт мөнгө эд агуурс чухалчилдаг ядруу үеийнхэний үе өнгөрч ийм эгэл даруу, эрдэм мэдлэгтэй, хүч тэнхээтэй шинэ үеийхэн гарч ирж байна даа.

Монгол улс минь үүрд мандан бадраг.






Холбоотой мэдээ