Нар мандахаас өмнө сэрэх ямар чухал болохыг батлах 6 шалтгаан

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-07-14 14:57:15

Та өөрийн хүслээр ажлын өдрөө зохицуулах боломжтой бол энэ танд их таалагдах болно.

“Эртэч шувуу”, унтаахай нарын зөрчил нь махан болон цагаан хоолтны зөрчил шиг тийм их хэмжээнийх биш боловч хангалттай их билээ.

Нэг нь өглөөний сайхны тухай дуу алдан ярьж байхад нөгөөх нь зөвхөн шөнийн анир чимээгүй байдал нь ажил бүтээлийн жинхэнэ цаг гэх мэт.

Гал дээр тос хийх мэт “өнөөх алдарт” Британийн эрдэмтэд аль алиных талын гэмээр мэдээлэл хийсээр.

Гэхдээ энэ удаа аль болох төвийг барьж эрт өглөөний цагийн жинхэнэ сайн талын тухай ярих болно.

1. Хүнд хэцүү шийдвэрийг өглөө шийдэхэд илүү амархан.

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүнийн оюун ухааны чадал нь биеийн хүчтэй адил оройдоо  шавхагдах бөгөөд олон хүн өглөөнийх шиг итгэлтэй, шийдэмгий байж чаддаггүй байна.

Тиймээс та ямар нэг чухал, хүнд, тааламжгүй шийдвэр гаргах хэрэгтэй бол үүнийгээ өглөө хийх нь л хамгийн сайн бөгөөд хойшлуулах тусам өөрийгөө хамгаалах мэт олон хойшлуулах шалтгаанууд гарч ирсээр байх болно.

2. Өглөө эрт тайван амгалан байдаг

Хэрвээ та хотын олон хүн өглөөний ажилдаа гарч шуугилдаж, яарч сандрахаас нь өмнө босож ажлаа эхлүүлсэн бол унтаж байгаа хот хэмээх гайхамшигт ертөнцөд очих болно.

Хоосон гудамж, цэцэрлэг, таны утас таг чимээгүй, хэн нэг нь уулзалдах тухайгаа сануулсан юм ярихгүй.

Хот тэр чигээрээ унтаж байх нь танд дахиад хэдэн цаг нэмж олгох мэт байх бөгөөд энэ цагийг та ёстой хүссэн зүйлээ хийж өнгөрөөж болно.

Энэ шидэт цагийг бүү дэмий өнгөрөөгөөрэй.

3. Өглөө саад болох зүйл үгүй

Та өглөө эрт босоод Facebook-ээ шалгахад тэнд хоёр гуравхан л пост байна. 

Цахим шуудангаар юу ч ирээгүй байх ба нөгөөх аймшигт мэдээллийн сайтууд ч шинэ шар мэдээгээ цуглуулж амжаагүй байна. 

Өглөө та дээрх олон эргэлзээт баяр баяслыг хүссэн ч эдэлж чадахгүй. 

Яг л ажлаа хийх цаг болжээ. 

Үгүйдээ л биеэ бодох цаг болж. 

4. Үр бүтээлтэй өглөө таны бүтэн өдрийг даана.

Таны өмнө байгаа хүнд даалгаврын ядаж нэгийг нь та өглөө эрт хийж чадвал та бусдыг нь ч гэсэн хийж, шийдэж чадах төдийгүй оройдоо зөндөө сул чөлөөт цагтай болох билээ. 

Харин та жаахан залхуурч үдээс хойш ажилдаа дайран орвол тухайн өдөр эмх замбараагүй, үр дүн багатай өнгөрөх болно. 

Та төлөвлөсөн ажлаа хийж амжихгүй байх магадлал өндөр, цагтаа хэвтэж амжихгүй учир сайн амарч бас чадахгүй. 

5. Өглөө стресстэх нь бага.

Ер нь бол бараг үгүй гэж хэлж болно. 

Таны сэтгэл зүйн байдлыг нарны гэрэл ойн буй тогтсон усны хөвөөтэй зүйрлэж болох юм. 

Ийм сэтгэл санаатай үедээ бясалгал хийж, йогоор хичээллэж, ном унших нь сайхан. 

Харин эдгээрийг та ажлын завсар чөлөөгөөр эсвэл хүнд хэцүү өдрийн дараах орой хийх гэж оролдвол үр дүн нь ихээхэн өөр байх болно. 

6. Танд өдөр амрах боломж олдоно

Хэрвээ та эрт босож, өдрийн эхний хагаст ихэнх ажлаа амжуулж чаддаг бол та өөртөө бүрэн амрах хэсэг хугацаа гаргах боломж олдоно.

Магадгүй өдөр унтаж амрахаасаа илүү сайхан хооллоод хамаг том ажлаа дуусгасан гэсэн сэтгэл амар байдал нь илүү сайн нөлөөтэй байж магадгүй юм.


Эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье.


Холбоотой мэдээ